Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татварын өөрчлөлтөө зарласнаас хойш 50 гаруй улс орон худалдааны хэлэлцээр эхлүүлэхээр Цагаан ордонд хандсан болохыг түүний засаг захиргааны дээд албан тушаалтнууд ням гарагт мэдэгдэв.

Ням гарагийн өглөөний ток шоун дээр Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэл хийснээс хойш 50 гаруй улс АНУ-тай хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд Трампын хувьд энэ нь давуу тал болохыг хэлжээ.

Тэрээр болон бусад албаны хүмүүс хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлээс бараг 6 их наяд ам.доллар арчигдсан ч Бессент ярилцлагынхаа үеэр ач холбогдлыг нь бууруулахыг хичээжээ. Тэрээр татвараас шалтгаалан эдийн засгийн уналт болох боломжгүй гэж хэлээд, АНУ-д ажлын байрны өсөлт таамаглаж байснаас илүү хүчтэй байгааг дурдсан байна.

Трамп АНУ-д импортолж буй бараг бүх улс орны бараа бүтээгдэхүүнд өргөн хэмжээний гаалийн татвар ногдуулах арга хэмжээгээ зарласны дараа дэлхий даяар хөрөнгийн зах зээл уналтад ороод байгаа.

JPMorgan-ын эдийн засагчид АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1.3% гэж тооцоолж байсан бол одоо 0.3%-иар буурч, ажилгүйдлийн түвшин 4.2%-иас 5.3% болж нэмэгдэнэ гэж тооцооллоо өөрчилжээ.

АНУ-ын гаалийн ажилтнууд бямба гарагаас эхлэн олон орны импортын бараа бүтээгдэхүүнээс суурь 10 хувийн татварыг авч эхэлсэн бол улс орнуудад тус тусад нь ногдуулсан 11%-50%-ийн татвар лхагва гарагаас эхлэн хэрэгжих ёстой. 

Одоогийн байдлаар Тайвань, Израил, Энэтхэг, Итали зэрэг улс орон татварын нэмэгдлээс зайлсхийхийн тулд АНУ-тай хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Доналд Трамп, #худалдааны дайн,