Ням гарагийн орой Израилын агаарын довтолгооноос болж Газын зурвасын Рафах хотын майхант хуаранд гал гарч, 45 хүн амиа алдсан болохыг албаныхан даваа гарагт мэдэгдэв.

Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг устгахаа амласан Израилын арми Рафах дахь Исламын зэвсэгт бүлэглэлийн командлагчдын эсрэг хийсэн цохилтоос болж гал гарсан гэх мэдээллийг шалгаж байна гэж мэдэгджээ.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цохилтыг энгийн иргэдийн амь насыг хохироох зорилго агуулаагүй болохыг хэлсэн байна.

Рафах хотод бид 1 сая орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энгийн хохирол учруулахгүйн тулд бид бүх хүчээ дайчлан ажилласан ч харамсалтай нь ямар нэг зүйл буруу болсон гэж тэр парламентад хандан хэлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Израилын арми Рафах хотын зүүн хэсэгт хуурай замын довтолгоо эхлүүлснээс хойш Тель-Аль-Султан дүүрэгт олон мянган хүн орогнож байсан ба цохилт өгөх үед хүмүүс унтахаар бэлдэж байсан гэж амьд үлдсэн хүмүүс хэлж байгаа юм.

Амиа алдагсдын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд байжээ. Мөн хүнд түлэгдсэн хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Хамасын удирддаг Газын эрүүл мэндийн алба мэдэгдэв.

Даваа гарагт Рафах дахь өөр нэг барилга Израилын агаарын цохилтод өртөж долоон палестин амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна.

Израилын арми нарийн мэдээлэл-д үндэслэсэн ням гарагийн цохилтоор Палестины Баруун эрэг дэх Хамас бүлэглэлийн штабын дарга, мөн Израилын эсрэг халдлагыг зохион байгуулахад оролцсон өөр нэг албан тушаалтныг устгасан гэж мэдэгдэв.

Баасан гарагт НҮБ-ын дээд шүүх Израилд довтолгоогоо зогсоохыг шаардаад, Хамасын барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллахыг дахин уриалсан.

Ням гарагийн цохилтын дараа Франц, Герман, Канад зэрэг барууны орон, мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс Израилын халдлагыг зэмлэн буруушаажээ. Катар Рафагийн цохилт нь гал зогсоох болон барьцааны хүмүүсийг солилцох хүчин чармайлтад саад учруулж болзошгүй гэж мэдэгдэв.

Харин Израилын холбоотон АНУ энгийн иргэдийг хамгаалахын тулд илүү анхаарал тавихыг уриалсан ч Рафах дахь дайралтыг зогсоохыг уриалаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Рафах,