Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлалаар АНУ-ын геополитикийн хамгийн хүчирхэг хоёр өрсөлдөгч стратегийн түншлэлээ гүнзгийрүүлнэ гэж Кремль найдаж байна.
Путин Украин руу түрэмгийлэхээс хэдхэн өдрийн өмнө Бээжинд айлчилж, Хятад, Орос хоёрын “хязгааргүй” түншлэлийг зарлаж байв.
Тангараг өргөснөөс хойших анхны гадаад айлчлалаараа Путин Хятадыг сонгосон нь түүний тэргүүлэх чиглэл болоод Ши Жиньпинтэй хувийн гүн гүнзгий харилцаатай гэдгээ дэлхийд харуулах зорилготой алхам гэж ажиглагчид үзэж байна.
Путин Хятадын “Xinhua” агентлагт өгсөн ярилцлагадаа Ши Жиньпинийг Оростой үндэсний ашиг сонирхол, гүн гүнзгий харилцан итгэлцэлд суурилсан “стратегийн түншлэлийн харилцаа”-г байгуулахад тусалсан хэмээн сайшаажээ.
Цааш нь “Ерөнхийлөгчийн албан тушаалыг албан ёсоор хүлээж авсныхаа дараа айлчлах анхны улсаар Хятадыг сонгоход нөлөөлсөн зүйл бол манай улс орнуудын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэн явдал юм” гэж хэлэв.
“Бид аж үйлдвэр, дэвшилтэт технологи, сансар огторгуйн болон энх тайвны цөмийн эрчим хүч, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон бусад инновацын салбарт нягт хамтын ажиллагаа тогтоохыг зорих болно” гэж Путин хэлсэн байна.
71 настай Путин, 70 настай Ши нар 1949 онд Мао Зэдуны тунхагласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг ЗХУ хүлээн зөвшөөрсний 75 жилийн ойн хүндэтгэлийн үдэшлэгт оролцоно.
Путин мөн Оростой нягт харилцаатай Хятадын зүүн хойд хэсгийн Харбин хотод айлчлахаар төлөвлөжээ. Оросын ерөнхийлөгч Бээжин дэх айлчлалынхаа дараа Азийн бусад улсад айлчлах эсэх нь тодорхойгүй байна.
Кремлийн гадаад бодлогын туслах Юрий Ушаковын хэлснээр хоёр удирдагч пүрэв гарагийн орой албан бусаар хэлэлцээр хийх бөгөөд энэ үеэр Украин, Ази, эрчим хүч, худалдаа зэрэг асуудлыг хөндөх гэнэ.
Уулзалтад шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу, гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков болон Оросын томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд оролцох аж.
Эх сурвалж: Reuters

#айлчлал, #Владимир Путин, #ОРос, #ХЯтад,