Сансарт ниссэн анхны хар арьст сансрын нисгэгч болно гэж найдаж байсан Эд Дуайт өдгөө 90 насандаа анх удаа сансар огторгуйг мэдрэхээр бэлтгэлээ базааж байна.

1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Дуайтыг НАСА-ийн сансрын нисгэгчдийг бэлтгэдэг Агаарын цэргийн хүчний сургалтын хөтөлбөрт элсүүлэхээр сонгожээ.

Тэрээр 1963 онд хөтөлбөрийг дүүргэснийхээ дараа сансрын нисгэгчдийн корпуст сонгогдож чадаагүй бөгөөд 1966 онд анхны хар арьст сансрын нисгэгч болох зорилгоо орхисон аж.

Дуайт хөтөлбөрийн үеэр ялгаварлан гадуурхалтад өртөж байснаа хожим дурсаж байжээ.

Гэсэн ч түүний сансарт нисэх мөрөөдөл 60 гаруй жилийн дараа биелэх гэж байна. Дуайт тавдугаар сарын 19-нд болох “Blue Origin” компанийн нислэгээр сансар огторгуйн зах руу аялах зургаан хүний нэгээр сонгогджээ.

Тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан сансар судлалын “Blue Origin” компани хоёр жил орчим завсарласны дараа 23 дахь арилжааны нислэгээ үйлдэхээр бэлтгэлээ базаагаад байна.

Дуайтын 250,000 долларын үнэтэй нислэгийн суудлыг “Space for Humanity” ашгийн бус байгууллага ивээн тэтгэж байгаа аж. Тэд өмнө нь Мексикийн Гуадалахарагаас гаралтай цахилгааны инженер 26 настай Катя Эчазарретаг ивээн тэтгэж байсан бөгөөд тэрээр 2022 оны зургадугаар сард “New Shepard” хөлгөөр аялж, сансарт ниссэн анхны Мексик гаралтай Америк эмэгтэй, мөн хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болсон юм.

Нислэгийн хугацаанд капсул дэлхийгээс 100 орчим километрийн өндөрт хөөрч, зорчигчид хэдхэн минутын турш жингүйдлийг мэдэрч, сансар огторгуй, дэлхийг өөрсдийн нүдээр харах болно.

Бямба гарагийн нислэгт Дуайтаас гадна венч капиталист Мэйсон Анхел, Францын шар айрагны үйлдвэрийг үндэслэгч Сильвэйн Чирон, программ хангамжийн инженер Кеннет Л.Хесс, тэтгэвэрт гарсан мэргэшсэн нягтлан бодогч Карол Шаллер, нисэгч Гопи Тотакура нар багтсан байна.

Эх сурвалж: CBS

#Blue Origin, #Эд Дуайт, #сансрын арилжааны нислэг,