Мягмар гарагт Гүржийн парламент “гадаад агент”-ын тухай хуулийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталж, хэрэв хууль тогтоомжийг Европын холбооны стандартад нийцүүлэхгүй бол Вашингтон харилцаагаа эргэн харж магадгүй гэдгийг АНУ сануулсан байна.
Хуулийн төслийг эсэргүүцэгч олон мянган жагсагч Тбилисийн төвд цугларч, хороолол хоорондын замын хөдөлгөөнийг зохицуулдаг томоохон уулзварыг хаажээ.
Гурав дахь хэлэлцүүлгээр баталсан тул хуулийн төсөл Ерөнхийлөгч Саломе Зурабичвилигийн ширээн дээр очно. Тэрээр маргаан дагуулсан хуулийн төсөлд хориг тавихаа өмнө нь мэдэгдэж байсан ч түүний шийдвэрийг эрх баригч нам болон түүний холбоотнуудын хяналтад байдаг парламентын ээлжит санал хураалтаар хүчингүй болгож магадгүй.
Уг хуульд санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гадаадаас авдаг байгууллагууд “гадаадын агент”-аар бүртгүүлэх, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах тухай заасан бөгөөд эсэргүүцэгчид үүнийг Кремлийн эсэргүүцэгчдийг дарах зорилгоор ашигладаг Оросын ижил төстэй хуулиас санаа авсан гэж буруушааж байгаа.
Тэгвэл Цагаан ордон өчигдөр “Кремль маягийн” хууль тогтоомж нь АНУ-ыг “гүнээ түгшээж байна” гэж мэдэгдэв.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер “Хэрэв энэ хууль батлагдвал Гүрж улстай харилцаагаа үндсээр нь эргэн харахаас өөр аргагүй болно” гэдгийг сануулсан байна.
Тбилисид айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Жэймс О'Брайен хэрэв хуулийн төсөлд өөрчлөлт оруулахгүй эсвэл аюулгүй байдлын хүчин өмнөх шигээ эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараах юм бол Вашингтон санхүүгийн болон аялал жуулчлалын хязгаарлалт тавьж магадгүй гэж анхааруулжээ.
“Хэрэв энэ хууль ЕХ-ны хэм хэмжээнд нийцэхгүйгээр урагшилж, АНУ болон бусад холбоотнуудын эсрэг ийм үг хэллэг, буруутгал үргэлжлэх аваас бидний харилцаа эрсдэлд орно гэдэгт би санаа зовж байна.”
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам сүүлийн саруудад барууныхныг эсэргүүцсэн мэдэгдэл удаа дараа хийсэн ч ЕХ болон НАТО-д нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн хэвээр байгаа.
Олон нийтийн санал асуулгаар Гүржийн ард түмэн ЕХ-ны интеграцчлалыг хүчтэй дэмжиж байгаа нь тодорхой харагддагаас гадна Москва салан тусгаарласан Өмнөд Осет, Абхазийн бүс нутгийг дэмждэг тул нэлээдгүй хувь нь Оросын эсрэг дайсагнасан үзэлтэй байна.
Мягмар гарагийн парламентын хэлэлцүүлгийн дараа АНУ, Их Британи, Герман, Итали, Франц зэрэг улс орон Гүржийг хуулийн төслөө эргүүлэн татахыг шаарджээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #гадаад агентын тухай хууль, #Гүрж,