Газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт сүүлийн хэдэн долоо хоногийн хамгийн ширүүн тулаан үргэлжилсээр байна.

Египеттэй хиллэдэг өмнөд хэсгийн Рафах хот дахь Израилын ажиллагаанаас болоод тусламжийн гол гарц хаагджээ. Хүмүүнлэгийн бүлгүүдийн хэлснээр энэ нь хэдийнээ хүндэрсэн нөхцөл байдлыг улам дордуулсан байна.

Аравдугаар сард зурвасын хойд хэсэгт Израилын дайралт эхлэх үед Газын хүн амын тал орчим хувь нь Рафах хот руу дүрвэж байв. Одоо олон зуун мянган хүн тус бүс нутгаас дахин дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

Газын эрүүл мэндийн байгууллага тусламж, эмнэлгийн хэрэгсэл, цахилгаан үүсгүүр болон түргэн тусламжийн машинд зориулсан түлш хомсдолтой байгаа тул тусламжийн ачаанд зориулж өмнөд хилийг дахин нээхийг уриалав.

Даваа гарагт Газын хойд хэсэгт орших Жабалиа хотод Израилын цэргүүд мөн дайралтаа эхлүүлжээ. Хэдэн сарын өмнө Израил тус бүс нутаг дахь Хамас бүлэглэлийн дайчдыг буулгаж авснаа мэдэгдэж байсан юм.

Төв хэсэгт орших Аль-Нусейрат дүрвэгсдийн хуаранд Израилын агаарын цохилтын улмаас найман хүн амь үрэгдэж, өөр хэд хэдэн хүн шархдаж, сураггүй алга болсон байна.

Газын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 57 хүн амь үрэгдэж, амь үрэгдэгсдийн тоо 35,000-ыг давжээ.

Даваа гарагт Израилын амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамасын эсрэг дайн бол Израилын оршин тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахын төлөөх тэмцэл” гэж мэдэгдэв.

“Бидний тусгаар тогтнолын төлөөх дайн хараахан дуусаагүй байна.”

Рафах руу хийж буй дайралт нь Израил болон түүний гол холбоотон АНУ-ын хооронд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том хагарлыг үүсгэж, Вашингтон зарим зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсоосон.

Гэсэн ч Цагаан ордон Газад болж буй үйл явдлыг геноцид гэж үзэхгүй байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Хамас,