Гэрэл зургийг MPA.mn

- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Хэцийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 65 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтануудтай хамтран 19:20 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 20:10 цагт цурамд оруулан 05.07-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж тус сумын Уньт багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 0.5 га орчим талбай өртөж шатсан.

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Баясгалант багийн “Цагаан бэлчирийн урд салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн ажилтнуудтай хамтран 05.07-ны өдрийн 01:13 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 11:30 цагт цурамд оруулсан, унанги мод ихтэй цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан.

- Төв аймаг, Жаргалант сум. Буурал багийн “Японы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид  сумын Мэргэжлийн ангитай хамтран 16:59 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин 2 дугаар баг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/-т ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын байцаагч, орон нутгийн 3 иргэнтэй хамтран Мандал сумаас 20:50 цагт гарч 90 км замыг туулан 05.08-ны өдрийн 05:28 цагт “Хонин нуга” гэдэг газарт очсон. 05.08-ны өдрийн 07:30 цагт цааш хөдөлгөөн үйлдсэн.

#обег, #ой хээрийн түймэр, #хоногийн мэдээ,