Израилын өндөр албан тушаалтнууд ням гарагт Хамас бүлэглэлийн эсрэг шахалтаа эрчимжүүлж, санал болгосон гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Израил “ойрын ирээдүйд” шинэ дайралт хийнэ гэж сүрдүүлэв.
Сүүлийн үед Хамас болон Израил дайн тулааныг 40 хоногийн хугацаанд түр зогсоож, олон арван барьцааны хүнийг суллах тохиролцоонд ойртсон гэсэн мэдээ гараад байсан юм.
Гэсэн ч Бенжамин Нетаньяху телевизээр хэлсэн үгэндээ Газын зурвас дахь дайныг эцэслэн зогсоох Хамас бүлэглэлийн шаардлагыг дахин няцааж, тус бүлэглэл засгийн эрхэнд үлдэх нь Израилд аюултай гэж мэдэгджээ.
“Хамас хэт туйлширсан байр сууриа хэвээр хадгалсаар байгаа бөгөөд үүнд юуны түрүүнд Газын зурвасаас бүх хүчээ гаргаж, дайныг зогсоож, Хамасыг эрх мэдэлд нь үлдээхийг шаардаж байна. Израил үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй ... Хамас аллага, хүчин, хулгайн үйлдлээ дахин дахин давтах болно.”
Мөн олзлогдсон хүмүүсийг суллах тохиролцоог шаардаж Тель-Авив хотод олон мянган хүн дахин жагссаны дараа Нетаньяху “засгийн газар барьцаалагдсан хүмүүсийг буцааж авахын тулд цаг наргүй ажиллаж байна” гэж хэлсэн байна.
Хэдэн цагийн дараа Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Хамас гал зогсоох тохиролцоонд хүрэх тал дээр нухацтай хандахгүй байгааг хэлжээ. Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол Газын бусад хэсгээс дүрвэсэн хүмүүс хоргодож буй, Хамас бүлэглэлийн сүүлийн түшиц газар гэж таамаглаж байгаа Рафах руу Израил “ойрын ирээдүйд” дайрахад хүрнэ гэж нэмж хэлэв.
Бямба гарагт Каирт хүрэлцэн ирсэн Хамасын төлөөлөгчид ням гарагийн орой удирдлагатайгаа зөвлөлдөхөөр буцаж явсан. Одоогоор зуучлагчдын санал болгож, өнгөрсөн долоо хоногт Израилын хүлээн зөвшөөрсөн шинэ нөхцөлийн талаар бүлгээс тодорхой хариу гараагүй байна.
Ням гарагт гэрчүүдийн мэдээлснээр Газа хотын ойр орчимд их буугаар буудаж, буун дуу гарч, Газын төв болон өмнөд хэсэгт нисдэг тэрэгнээс гал нээж, Рафах дахь байшин руу пуужингаар цохилт өгсөн байна. НҮБ олон долоо хоногийн турш өдөр бүр бөмбөгдөлт үргэлжилсээр байгааг мэдээлэв.
Нетаньяху эвлэрэлд хүрэх эсэхээс үл хамааран, АНУ, бусад улс орнууд болон тусламжийн бүлгүүдийн санаа зовнилыг үл харгалзан Рафах руу дайрна гэдгээ удаа дараа анхааруулаад байгаа.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус хотын энгийн иргэдийг хамгаалах найдвартай төлөвлөгөө байхгүй бол Вашингтон “Рафах руу чиглэсэн томоохон цэргийн ажиллагааг дэмжих боломжгүй, учир нь түүний учруулах хохирол нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч байна” гэж баасан гарагт мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Газын зурвас, #Израил, #Хамас, #гал зогсоох нөхцөл,