ОЛИМП

Чөлөөт бөх, хүндийг өргөлтийн баг тамирчид Токиог зорьлоо

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам- 

Чөлөөт бөхийн тамирчид энэ удаагийн олимпод эрэгтэй гурав, эмэгтэй зургаан жинд өрсөлдөнө.

Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Токиогийн олимпод оролцох бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)

65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)

125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт) Эмэгтэйчүүдийн

50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)

57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)

62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)

68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)

76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөнө.

Э.Билэгсайхан: (Дэлхийн цомын болон Азийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай, Монгол Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчилсэн, улсын найман удаагийн аварга)

М.Анхцэцэг: (ОУХМ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга.
Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин)

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорьсон.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet