Бямба гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим удаан хугацаанд хойшлогдсон Украинд үзүүлэх 61 тэрбум долларын цэргийн тусламжийн багцыг дэмжсэн.
АНУ-ын Сенатыг тусламжийн багцыг яаралтай батлахыг уриалж, Оросын томоохон довтолгооноос өмнө зэр зэвсэг шаардлагатай байгааг анхааруулж ирсэн Ерөнхийлөгч Володимир Зеленьский бямба гарагт болсон санал хураалтыг “Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд барууны орнууд Киевийг орхихгүй гэдгийг харуулсан” үйл явдал хэмээн тодорхойлжээ.
Зеленьский АНУ-ын телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Украин “хоёр дахь Афганистан” болохгүй гэдгийг энэ үйл явдал харууллаа гэж хэлсэн байна. 2021 оны зун АНУ тэргүүтэй улс орнууд тус улсаас цэргээ эргүүлэн татах үеэр Афганистаны барууны талыг баримтлагч засгийн газар нуран унасан юм.
Тэрээр цааш нь “Бид үүнийг эцсийн цэгт нь хүргэх хэрэгтэй. Бид үүнийг Сенатаар батлуулах хэрэгтэй ... ингэснээр бид фронтод байгаа цэргүүдэд тодорхой хэмжээний тусламжийг зургаан сарын дотор биш, аль болох хурдан аваачих боломжтой болно” гэж хэлэв.
Мягмар гарагт Сенатын завсарлага дуусаж, тусламжийн багцын асуудлаар санал хураалт явуулах төлөвтэй байгаа ба Жо Байден Конгрессоор батлагдсаны дараа хуульд тэр даруй гарын үсэг зурахаа амласан.
Байден нийт санхүүжилтийг баталсны дараа эхний ээлжинд яг юу нийлүүлэхээ шийдэх бөгөөд шийдвэр гарсны дараа зарим зэвсгийг Европын агуулахаас богино хугацаанд Украин руу илгээхээр төлөвлөж байгааг АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Зеленьскийн хэлснээр Украины армид нэн тэргүүнд АНУ-д үйлдвэрлэсэн “Patriots” зэрэг агаарын довтолгооноос хамгаалах систем, 300 км хүртэлх зайг туулах чадвартай “Atacms” зэрэг алсын зайн тусгалтай пуужин хэрэгтэй байгаа аж.
Тэрээр “NBC News”-т өгсөн ярилцлагадаа “Фронтод хүмүүсээ алдахгүйн тулд бидэнд алсын зайн тусгалтай зэвсэг хэрэгтэй байна, бид ийм зэвсэггүйгээс аль хэдийн их хэмжээний хохирол амссан. Бидэнд байгаа зэвсэг тийм хол зайд тусдаггүй. Бидэнд агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Ням гарагт Москва АНУ-ыг дайныг уртасгаж байгааг буруушаав.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ-ыг “сүүлчийн Украин хүн үхэх хүртэл” дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байна гэж хэлээд, энэ шийдвэр нь Оросын нутаг дэвсгэрт шууд дайралт хийсэнтэй адил гэж мэдэгджээ.
Цааш нь “Вашингтон Оросын эсрэг эрлийз дайн руу гүн гүнзгий шумбаж байгаа нь эцсийн дүндээ АНУ-ыг Вьетнам, Афганистанд болсон шиг томоохон, гутамшигт сүйрэлд хүргэнэ” гэж анхааруулсан байна.
Гэсэн ч АНУ-ын тусламж Украинд фронт дахь нөхцөл байдлыг тогтворжуулах, арми сэргээн босгож, хүчээ нэмэгдүүлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд цаг хожих боломжийг олгоно гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Володимир Зеленьский, #УКраин, #тусламжийн багц,