Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.  

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хийв.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсныг дурдаад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцоллоо.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь дээрх Байнгын хороодоос хамтран боловсруулсан “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан дотоодын тариалан эрхлэгчдийн болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх, үнийн зохистой түвшинг хадгалах, шударга өрсөлдөөнийг дэмжих нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан гэв.

Мөн Байнгын хороодын 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Худалдааны тухай, Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, гурилын үнийн зохистой түвшинг хадгалах зорилгоор Хүнсний тухай хуульд заасны дагуу гурилын эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан импортлох гурилын нэр төрөл, тоо хэмжээг жил бүр тогтоох, Хөдөө аж ахуйн биржээр үрийн болон хүнсний улаанбуудайг арилжих талаар судалж, шийдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Мөн “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн элеваторыг тариалан эрхлэгчдэд ашиглах боломжийг бүрдүүлэх, хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах, дотоодын хэрэгцээг хангаад илүү гарсан хүнсний улаанбуудайг экспортлох боломжийг бүрдүүлэх, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу гурилын болон улаанбуудайн стандартыг шинэчлэн боловсруулах, гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн хараат бус лабораторын сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол зэрэг хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, эцсийн найруулгыг сонслоо.

Хуралдааны төгсгөлд Үндэсний баялгийн сангийн тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээмжтэй байх, байгалийн баялаг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж хуульчилсныг дурдаад энэхүү үзэл санааны дагуу Засгийн газар манлайлан чухал хуулийн төслийг боловсруулсныг онцлов.

Мөн хууль батлагдсанаар Монгол хүн, Монгол газар, баялагтаа эзэн байх түүний үр шимийг тэгш, шударга хүртэх эрх зүйн үндэс баталгаажиж байна. Өмнө нь Хөгжлийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан ч байгалийн баялгийн орлого, үр өгөөжөөс нь иргэдэд хүртээх зарчмыг зохистой хэрэгжүүлж чадаагүй тул баялгийн хулгай газар авсан. Баялгийн хулгайтай тэмцэх ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар манлайлж өнгөрсөн түүхэн дөрвөн жилийн хугацаанд олон өөрчлөлтийг хийсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас нээлттэй сонсголуудыг  зохион байгуулж нотлох баримтыг шинжлэн судалж энэ бодит байдлыг ил тод болгосон. Өнөөдөр гэхэд Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ бүхэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль бодитой хэрэгжих суурь нөхцөл болно.

Түүнчлэн тэрбээр, Энэ хуулиар Баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлтэй байна. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх арвижуулахад чиглэгдэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууц худалдан авах зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Монгол Улсын иргэн бүр хуримтлалын нэрийн данстай байна. Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг энэ дансанд бүртгэнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд Монголбанк өндөр үүрэг хариуцлагатай байхаар хуульчилсныг тодотгов.

Улсын Их Хурлын дарга  хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улс байгалийн асар их баялагтай, газрын хэвлий эрдэнэс баялгаар дүүрэн орон. Ийм баялагтай улсын ард түмэн ядуу, хөгжлөөс хоцрогдсон байж таарахгүй. Эцэг, өвгөдөөс үр хойч бидэндээ үлдээсэн энэхүү баян, дэлгэр газар нутгийн хөрс шороонд буй баялгаа зөв ашиглаж, үр дүнтэй зарцуулж, ашгийг нь хүртэх нь монгол хүний үндсэн эрх. Монгол хүн болж төрсөн хүн бүхэн энэ эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх ёстойг онцлон тэмдэглэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан,