Өнөөдөр Энэтхэгт дэлхийн хамгийн том сонгуулийн санал хураалт эхэллээ. Бараг нэг тэрбум сонгогчийг (сонгуулийн насны 968.6 сая хүн ам) хамарсан сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 1-ийг хүртэл долоон үе шаттайгаар явагдаж, саналыг зургадугаар сарын 4-нд тоолно.

Өнөөдөр болж буй санал хураалтад 166 сая сонгогч 21 муж, нутаг дэвсгэрийн 102 тойрогт саналаа өгөх бөгөөд долоон үе шатын хамгийн том нь юм.

Энэтхэгт 2,500 гаруй улс төрийн нам байдаг ч тэдний ердөө 10 нь л парламентын доод танхим болох Лок Сабха дахь нийт суудлын 86 хувийг эзэлдэг.

Энэ жилийн сонгуульд Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам (BJP) сөрөг хүчний 20 гаруй намын эвслийн эсрэг эрх мэдлийн төлөө өрсөлдөж байна.

Сөрөг хүчний намууд ардчилсан институцыг Модигийн дарангуйлагч засаглалаас аврах шаардлагатай гэж үзэж, сонгогчид ажилгүйдэл, инфляц, хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлуудад санаа зовж байгаа ч судалгаанаас харахад “BJP” олонхын санал авах төлөвтэй байна.

“Ирэх таван жилд бид улс орныхоо эдийн засгийг дэлхийн шилдэг гуравт оруулж, ядуурлын эсрэг эцсийн бөгөөд шийдэмгий тэмцлийг эхлүүлж, өсөлтийн шинэ гарцуудыг нээж, шинэчлэлийн дараагийн үеийг эхлүүлж, мөн ард түмний төлөө хэд хэдэн шийдвэр, арга хэмжээ авах болно” гэж Моди “BJP”-ийн сонгуулийн тунхагт бичжээ.

Эрх баригч намын кампанит ажлын тунхаг, сэдэв нь “Модигийн баталгаа” буюу сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэх Модигийн баталгаа гэсэн утгатай бөгөөд энэ нь Энэтхэгийн парламентын тогтолцоо нэг хүнд төвлөрсөн, ерөнхийлөгчийн засаглалтай төстэй болохыг илтгэж байгаа юм.

Хэрэв Моди сонгуульд ялалт байгуулбал тэрээр гурван удаа дараалан сонгогдсон Энэтхэгийн хоёр дахь ерөнхий сайд болно. Тусгаар тогтнолын дараах Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру гурван удаа улиран сонгогдож тус улсыг 16 жил удирдаж байв.

“BJP” сонгогчдыг татахын тулд сарны өмнөд туйлд газардсан Энэтхэгийн түүхэн амжилт болон авлигын эсрэг тэмцэл зэргийг сурталчлахын зэрэгцээ Хинду үзлийг кампанит ажлынхаа гол сэдэв болгожээ.

Шүүмжлэгчид Модигийн засгийн газар болон “BJP” намын Хинду үндэстний итгэлийг олохын тулд Энэтхэгийн цөөнх буюу 200 сая орчим мусульманчуудыг ялгаварлан гадуурхсан гэж буруутгаж байгаа.

Эх сурвалж: Reuters

#сонгууль, #Энэтхэг,