Өнгөрсөн жил Бакугийн хүчин маргаантай бүс нутгийг Арменийн салан тусгаарлагчдаас булаан авсны дараа Орос улс энхийг сахиулагчдаа Уулын Карабахаас эргүүлэн татаж эхэлснийг Азербайжаны хэвлэлүүд мягмар гарагт мэдээлсэн байна.
“Мусават” мэдээллийн сайт олон нийтийн сүлжээнд Оросын далбаатай цэргийн машинуудын цуваа Хойд Кавказын бүс нутгаас гарч буй бичлэгийг нийтэлжээ.
Тэгвэл лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг баталсан байна.
2020 оны арваннэгдүгээр сард Армени, Азербайжаны хооронд хоёр долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох тохиролцооны дагуу Москва Уулын Карабах руу 2,000 орчим цэргийн алба хаагч, 90 хуягт тээвэрлэгчээ илгээж байв.
2023 оны есдүгээр сард Азербайжан 24 цагийн хугацаатай байлдааны ажиллагаа явуулж, Уулын Карабахыг эзлэх үед Оросын энхийг сахиулагчид хөндлөнгөөс оролцохоос татгалзсан нь шүүмжлэлд өртөж байсан.
Довтолгооны улмаас бүс нутгийн нийт хүн ам буюу 100,000 гаруй армян үндэстэн Арменийг зорьж, дүрвэгсдийн хямралыг үүсгэсэн юм.
Тус газар нутаг нь олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөгддөг боловч хүн амын дийлэнхийг нь армянчууд бүрдүүлдэг бөгөөд бараг гучин жилийн турш Ереваныг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байсан.
Мөргөлдөөний улмаас уламжлалт холбоотнууд болох Орос, Арменийн харилцаа муудсан бол Москва Азербайжантай халуун дотно харилцаатай хэвээр байна.
Одоогоор Армени болон Азербайжан улс Бакуд илүү маргаантай газар нутгийг хяналтандаа авах боломжийг олгох өргөн хүрээтэй энхийн хэлэлцээр байгуулахаар оролдож байгаа.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян саяхан Москвагийн тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) нэртэй батлан хамгаалах эвсэл дэх оролцоогоо зогсоож байгааг мэдэгдсэн.
Тэрээр Оросыг Азербайжаны түрэмгийлэлд хөндлөнгөөс оролцохоос татгалзаж, Арменид дэмжлэг үзүүлээгүй хэмээн удаа дараа шүүмжилж байв.
Эх сурвалж: The Moscow Times

#Азербайжан, #Армени, #ОРос, #Уулын Карабах,