Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.17) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 40 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн “Улсын Их Хурлын бүрэн эрх” гэсэн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Эрдэнэсийн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах”, 5.1.3-т “үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах” бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ дагуу Монголбанкнаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн бөгөөд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван төслийн талаар танилцууллаа.

Монголбанкны Эрдэнэсийн сан 2023 онд 17.8 тонн үнэт металл худалдан авч гадаад валютын улсын албан нөөцийг 788.4 сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Улсын Их Хурлын 2023 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан байна.

Монголбанкны Эрдэнэсийн санд 2 тэрбум төгрөгөөр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологийн олдврыг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд төсвийн гүйцэтгэл 110 сая төгрөг болжээ. 200 ширхэг дурсгалын зоосны дээжийг үндсэн санд орлогод авахаас 276 ширхгийг орлогод бүртгэсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр Чингис хааны алтадсан хүрэл баримал, тамга бүтээлгэх, гүйлгээ сангийн зарлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үргэлжлүүлэн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 2024 оны Эрдэнэсийн сангийн орлого, гүйлгээ, сангийн орлого, зарлагын төсвийн төсөл буюу  Эрдэнэсийн сан хөмрөгийг энэ онд нэмэгдүүлэн, үндсэн санд орлогоор бүртгэх төлөвлөлтийг танилцууллаа. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, байгалийн төрц худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хам хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг зарцуулахаар, Чингис хааны хүрэл барималтай холбоотой бусад зардал, дурсгалын зоосны дээжийг хүлээн авч орлогоор бүртгэх, үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэхтэй холбоотой жагсаалтыг танилцуулсан. Түүнчлэн гүйлгээ санд 2024 онд үйлдвэрлэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг орлогоор бүртгэх юм байна. Гүйлгээ сангаас дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгагдсан байна. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын хүрээнд Монголбанк, Соёлын яам, Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнгийн зардлын талаар танилцуулав.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Т.Энхтүвшин асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Дараа нь санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан.Тайлант онд тус хороо 9 газар, 5 хэлтэс, 6 алба, нийт 168 орон тоотойгоор 29 хууль, 139 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангуулан, үйл ажиллагаагаа явуулсан байна. Тус хорооны чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Сэндбоксын алба, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс, Мөнгөн зээлийн зохицуулалтын албыг тус тус байгуулжээ.

Санхүүгийн зохицуулах хороо 2023 онд 24 удаагийн хуралдаанаар 810 тогтоол баталсан гээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан юм. Хороо нь хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оны салбарын хуулийн өөрчлөлтөөр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн. 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар системийн нөлөө бүхий банкнуудыг олон нийтийн нээлттэй компани болж, ХК хэлбэртэй бол Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтад орох юм.

“Монгол Улсын Санхүүгийн хүртээмжийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах хүрээнд Сэндбокс зохицуулалтын орчныг бий болгожээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиудын хүрээнд тус Хороо Монгол Улсад урьд өмнө огт зохицуулагдаж байгаагүй 7 салбарын үйл ажиллагааг зохицуулахаар хяналтын чиг үүрэг, хамрах хүрээ 3 дахин нэмэгдсэн болохыг тайланд тэмдэглэжээ.

Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга 2023 онд тус Хорооноос хийсэн бодлого зохицуулалтын онцлох арга хэмжээнүүдийг товч танилцуулав. Банкны реформ, төрийн өмчит компаниудын хувьчлалыг амжилттай гүйцэтгэн, 6 банкны IPO хийгдсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөг буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. IPO хийсэн 6 банк нийт 72 мянга гаруй хөрөнгө оруулагчаас 478.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дуудлага худалдаагаар арилжсан нүүрс, төмрийн хүдэр, баяжмалын үнийн өсөлт дунджаар  10 хувьтай, 1 тонн бүтээгдэхүүний хаалтын ханш 220-1330 юань, 64-180 ам.долларын хооронд хэлбэлзсэн гэв. Мөн хөрөнгө оруулагчдыг дэмжсэн татварын эрх зүйн орчин бүрдснийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Монгол Улсад анх удаа нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 170 мянган ширхэг ногоон бонд гаргаж, олон нийтээс 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу 5 журам баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар 42 хуулийн этгээдийг бүртгэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр хууль эрх зүйн орчныг сайжруулах болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх үйл ажиллагаагааны тайлангаа дэлгэрэнгүй танилцуулсан. 2023 оны 07 дугаар сард ФАТФ-ын техникийн зөвлөмжийг бүрэн ба дийлэнхийг нь хангаж биелүүлсэн бөгөөд Монгол Улс бүс нутгийн хэмжээнд анхны, дэлхийн хэмжээнд 5 дахь орон болсныг тэрбээр онцоллоо. Цаашид техникийн зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарч ажиллаж байгаа гэв.   

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, дотоодын аж ахуйн нэгж, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Хонконг, Шанхайд цуврал арга хэмжээ зохион байгуулж аж.

Технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих замаар санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээндээ санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбоксын зохицуулалтын орчныг таниулах зорилгоор олон улсад шинэ хөгжиж байгаа “Тэкспринт” уралдааныг анх удаа зохион байгуулжээ. Нийт 22 багийн 100 гаруй оролцогч оролцсон байна. Эндээс гарч байгаа шинэ санаа, санаачилгыг практикт нэвтрүүлэх чиглэлээр Хороо идэвхтэй ажиллахаар төлөвлөж байгаа гэв.  

Үргэлжлүүлэн Н.Хүдэрчулуун дарга тус Хорооны зохицуулалттай этгээдүүдийн Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэх үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх таниулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Санхүүгийн зохицуулах хороо компанийн засаглалын кодексыг шинэчлэн баталснаар нээлттэй ХК-иудаас гадна даатгагч, итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалт менежментийн компаниудыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд 2023 онд 124 тусгай зөвшөөрөлтэй этгээдэд кодексын хэрэгжилтийг давтан үнэлсэн байна. Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцуулаад 2024 онд санхүүгийн зохицуулалттай салбаруудын эрх зүйн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжих, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих зорилтуудыг дэвшүүлснээ дуулгав.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.

Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд нэг удаа хуралджээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, өргөн мэдүүлсэн нь Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах томьёоллыг боловсруулжээ.  Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэхҮндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг мөн төсөлд тусгахаар танилцуулж байгаа аж.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлут нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны холбогдоах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж, тус Хорооны дарга Б.Батдаваа хуралдаанд танилцууллаа.

Тайлант онд албан ёсны статистикийг хөгжүүлэх дэлхий нийтийн чиг хандлага, дотоодын хэрэгцээнд нийцүүлэн статистикийн салбарыг 2021-2025 онд хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласан байна. Энэхүү стратеги, төлөвлөгөөнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, статистикийн мэдээлэл эрхлэн гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлсэн байдаг аж. Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээ, тооллого, судалгааны мэдээллийг нэгтгэж боловсруулахад Үндэсний статистикийн хорооноос баталсан 78 аргачлал 11 ангиллын мөрддөг байна. Үндэсний статистикийн хорооноос статистикийн үзүүлэлт аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд 2023 онд 7 аргачлал, 6 судалгааны үзэл баримтлал, 5 маягт түүнийг нөхөх заавар, 5 гарын авлага, 8 судалгааны үр дүн танилцуулгыг шинээр болон шинэчлэн боловсруулсан байна. Үүнээс шинээр 3 аргачлал, 4 судалгааны үзэл баримтлал, асуулга нөхөх заавар, 7 гарын авлага, баримт бичгийг боловсруулж баталжээ.

Үндэсний статистикийн хороо Статистикийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2023 онд улсын хэмжээнд нэг тооллого судалгаа, 18 түүвэр судалгааг зохион байгуулж, сард дунджаар давхардсан тоогоор 29.1 мянган аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг нэгтгэн, нягталж 3.2 мянган өрхөөс мэдээлэл цуглуулж, статистик мэдээллийг боловсруулсан байна. Тухайлбал, хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарын албан ёсны статистикийн мэдээг өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жилийн давтамжтайгаар нэгтгэн боловсруулсан бол хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мөнгө, зээл, санхүү, гааль, даатгал, татвар, байгаль орчин, шүүхийн статистик зэрэг захиргааны мэдээллийг нийт 44 байгууллагаас боловсруулж хэрэглэгчдийн хүртээл болгосон байна.

Тайлант онд Статистикийн тухай хуульд заасны дагуу тогтмол зохион байгуулдаг тооллого түүвэр судалгаануудаас гадна Улсын Их Хурлын тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” 2 шатны зөвлөлдөх санал асуулга, 5 жил тутам зохион байгуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, цаг ашиглалтын судалгаа, гэмт хэрэгт хохирох, эрсдэлийн судалгаа зэрэг улсын хэмжээний томоохон түүвэр судалгааг зохион байгуулсан байна. Статистикийн тухай хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсад анх удаа хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгт өртөх, эрсдэл нөлөөллийг судлах, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн албаны зөвлөмжийн дагуу зохион явуулсан байна.

Мөн 5 жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил хамгаалал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ, түүний ур чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг тооцох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран амжилттай зохион байгуулсан байна.

Түүнчлэн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн онд статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварын дагуу мэдээлэл цуглуулалтаас тархалт хүртэл бүх алхмыг цахимжуулсан статистикийн үйлдвэрлэлийн системийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, дотоод үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, түүвэр судалгааны мэдээллийг хянах цахим мониторингийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг шинээр хэрэгжүүлжээ. Мөн улсын хэмжээнд мэдээллийг нягтлах, уялдуулах, шалгах ажлыг зохион байгуулсны үр дүнд зөрүүтэй мэдээллийг шинэчилж, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн чанарыг цаашид хангах үйл ажиллагааны цогц журам, загварыг хөгжүүлэн ажиллаж байгаа аж.

Хэрэглэгчдийн статистик өгөгдлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг чанартай эх үүсвэрээр хангах нь Үндэсний статистикийн хорооны төдийгүй дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын өмнө тулгарч буй зорилт хэвээр байгааг Б.Батдаваа дарга тэмдэглээд, энэ хэрэгцээг манай улсын онцлог, хязгаарлагдмал нөөцөд тулгуурлан мэдээллийн технологийн ололтод түшиглэн шийдвэрлэх зорилгоор тус Хорооноос 2021-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд захиргааны өгөгдөлд суурилсан “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд 2023 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага, төслийг Үндэсний статистикийн хороо хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Төслийн хүрээнд төрийн байгууллагуудын өгөгдлийн сангийн чанарыг үнэлэх, албан хаагчдыг чадавхжуулах, төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан болон өгөгдлийн нэгдсэн санг үүсгээд байгааг танилцуулав. Мөн статистикийн шинэ эх үүсвэр бий болгох зорилгоор ДНБ-ий тооцоог сараар тооцох, цахим хуудаснаас шүүх, өгөгдөл холбох зэрэг статистикийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгосон байна.

Хэрэглэгчид статистикийн мэдээллийг хялбар хүргэх зорилтын хүрээнд 2023 онд хэвлэмэл болон цахим хуудсаар 26 салбарын 569 мэдээллийг шинэчлэн, олон нийтэд түгээж, статистикийн мэдлэг, боловсролыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулсан байна.

Статистикийн салбарын гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор 2023 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн товчоог Үндэсний статистикийн хорооны дарга даргалж, НҮБ-ын Статистикийн комисс, бүсийн уулзалтад Монгол Улсын статистикийн систем болон бүсийг төлөөлж ажилласан байна. Хорооны гадаад хамтын ажиллагааны үр дүнд Үндэсний статистикийн хороонд 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий техник туслалцааны төсөл хэрэгжиж эхэлсний зэрэгцээ БНСУ-ын Статистикийн газраас 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх статистикийн системийг хөгжүүлэх хөгжлийн албан ёсны тусламж батлагдсан байна. Мөн хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, Гүрж улс, БНПУ-ын статистикийн байгууллагатай санамж бичиг байгуулж, БНХАУ болон Австралийн Холбооны Улсын статистикийн байгууллагуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч үндэсний статистикийн системийн цогц үнэлгээ хийж, үнэлгээний мөрөөр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын XXI зуунд статистикийн хөгжлийн төлөөх түншлэл байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй үндэсний статистикийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Энэ онд тус Хороо “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” төслийн хүрээнд үндэсний өгөгдлийн платформ, мета өгөгдлийн платформын эхний хувилбарыг ашиглалтад оруулж, мэдээллийг нэгтгэх, задгай өгөгдөлтэй ажиллах орчныг бүрдүүлэх эхний алхмыг хийхээр төлөвлөжээ. Мөн статистикийн мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулах, мэдээллийн зөрүүг арилгах, нэгтгэх, Монгол Улсын түүхийн статистик үзүүлэлтүүдийг баяжуулах зэрэг ажлуудыг хийж эхлээд байгааг танилцуулгын үеэр дурдав. Түүнчлэн статистикийн салбарын 100 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд хоёр талт болон олон улсын хэмжээний 6 арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ онд статистикийн системийн мэдээллийн чанарыг сайжруулах, шинэ эх үүсвэр бий болгох, улсын хэмжээнд өгөгдлийн засаглал шинжлэх ухааныг бэхжүүлэх ажлуудад голлон анхаарч ажиллахаар төлөвлөснөө Б.Батдаваа дарга хуралдаанд танилцуулсан.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бүрэн нэвтрүүлэх арга зүй” сэдэвт мэдээлэлтэй танилцсан бөгөөд энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, доктор Д.Намхайдагва танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаанд хооронд нь уялдаатай нэгдмэл цогц байдлаар төлөвлөхөөр хуульчилсан гэдгийг тэрбээр дурдав. Гэвч хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бодлого төлөвлөлтийг нэвтрүүлж, бодлогын баримт бичгүүдийг батлах явцад тодорхой бэрхшээлүүд тулгамдаж, бүрэн шийдэгдэхгүй асуудлууд нэлээдгүй байгааг хэллээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд үр дүнг бус үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг, төрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлого төлөвлөлт нь гарц, үйл ажиллагаагаар хүрээ хязгаарлаж хардаг. Хоорондын уялдаа хамаарлынх нь уялдуулж төлөвлөх, улсын төлөвлөлт орон нутгийн төлөвлөлтүүд бас хоорондоо бүрэн уялдахгүй, асуудал үр дагавартай тэмцэх хандлагатай, асуудлын шалтгаан дээр төвлөрч бодлого төлөвлөлтүүд хийгддэггүй, батлагдсан бодлогын баримт бичгүүдэд үр дүн тодорхойлж байгаа хэдий ч түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдээ бүрэн тодорхойлдоггүй болохыг хэлсэн. Шалгуур үзүүлэлт тодорхойгүй учраас цаашдын хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд бэрхшээл үүсдэг гэх зэргээр хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодит хэрэгжилтэд анхаарах асуудлууд цөөнгүй байгааг Д.Намхайдагва доктор хэлсэн. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд холбогдох хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах аргачлал, урт, дунд хугацааны буюу 10 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах аргачлал, мөн жилийн төлөвлөлтийн баримт бичиг буюу улсын болон аймаг нийслэл хотын жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг баталсан байна. 2024 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон орон нутгуудад аймаг нийслэлийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг энэ арга зүйн хүрээнд боловсруулсан байна. Удахгүй ирэх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулсныг Улсын Их Хурал хэлэлцэх юм. Нэн тэргүүнд үр дүнг нэгдмэл, цогц, харилцан уялдаатай төлөвлөх, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тодорхойлох, тухайн жилийн тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлсон, үр дүнг үндэсний болон салбарын түвшний хүлээгдэж байгаа үр дүн буюу урт хугацааны бодлоготой хэрхэн уялдаж байгаа, огт үр дүн тодорхойлогдоогүй хэрнээ төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүжилт аваад байгаа хөтөлбөр бий эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ. Мөн төлөвлөгөөнд төрийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны хүрээнд нийцүүлэн үр дүнг бүрэн төлөвлөсөн эсэхийг анхаарах шаардлагатай гэлээ.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр тодруулга хийж, байр сууриа илэрхийлснээр мэдээллийг сонсож дууссан юм. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#live, #ЭЗБХ,