Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд хийх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгааг мягмар гарагт Кремль мэдэгдэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос Путиний Хятадад хийх айлчлалын талаар асуухад Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Бээжинд хийх айлчлалыг удахгүй болох дээд түвшний уулзалтын бэлтгэл гэж үзэж болно гэж хариулжээ.
“Дээд түвшний уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Орос, Хятадын найрсаг харилцаа өндөр түвшинд байгааг харгалзан үзвэл ийм уулзалт хийх боломж, хэрэгцээ байгаа гэдгийг ойлгож болно” гэж Песков сэтгүүлчдэд хэлэв.
Гэхдээ тэрээр Путиний айлчлал хэзээ болох талаар мэдээлэл өгөөгүй байна. “Бид бэлэн болмогц та бүхэнд бүх зүйлийн талаар мэдээлэх болно.”
Өнгөрсөн сард “Reuters” агентлаг Путинийг тавдугаар сард Хятадад айлчилж Ши Жиньпинтэй хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байв.
2012 онд Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш хоёр орны удирдагч нийт 42 удаа уулзсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь Кремлийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны гадаад айлчлал болж магадгүй байна.
Эх сурвалж: Reuters