Даваа гарагт Орос улс Украиныг хяналтад нь байдаг Запорожье атомын цахилгаан станц руу дроноор халдахыг завдаж, Европын цөмийн аюулгүй байдалд аюул учруулсан гэж буруутгажээ.
Украины тал сүүлийн 48 цагийн дотор тус станцад болсон хэд хэдэн дроны халдлага, тэр дундаа ням гарагт болсон гурван удаагийн халдлагыг үгүйсгэж байна.
Оросын төрийн “Росатом” корпорацийн мэдэгдэлд дурдсанаар даваа гарагт Украины зэвсэгт хүчин “камиказе” дроноор станц руу дайрахыг оролдсон боловч станцын дээр нисэж байхад нь буудаж, 6-р реакторын дээвэр дээр унагасан гэжээ.
Атомын цахилгаан станцын Оросоос томилогдсон захирал Юрий Черничук “Reuters” агентлагт “Энэ нь аюултай алхам юм. Станцад аюултай төдийгүй хүрээлэн буй орчинд, бүх хүн төрөлхтөнд аюултай. Ямар ч цөмийн реакторыг байлдааны төвд байхаар бүтээдэггүй” гэж хэлжээ.
“Росатом”-ын мэдээлснээр Украин ням гарагт мөн гурван удаа дроноор станц руу дайрч, эхлээд гуанзны ойролцоо гурван хүнийг шархдуулж, дараа нь ачааны хэсэг, дараа нь 6-р реакторын дээвэр рүү дайрсан байна.
Кремль мөн Украины дроны халдлагыг маш аюултай бөгөөд маш ноцтой үр дагавартай гэж буруушаажээ.
Харин Украины тагнуулын албаны хүн тус станцад болсон халдлагад Киев ямар ч холбоогүй гэж мэдэгдээд, үүнийг оросуудын өөрсдийнх нь ажил гэж мэдэгдэв.
Запорожье АЦС нь Уран 235 бүхий Зөвлөлтөд зохион бүтээсэн зургаан ширхэг “VVER-1000 V-320” реактортой бөгөөд эдгээр нь усан хөргөлттэй, усны зохицуулалттай реакторууд юм.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн шинжээчид ням гарагт болсон дроны халдлагыг баталсан байна. Гэхдээ халдлагад хэнийг ч буруутгаагүй. Даваа гарагт болсон халдлагын талаар одоогоор олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
“Энэ бол Запорожжийн атомын цахилгаан станцад тулгарч буй цөмийн аюулгүй байдал, заналхийллийн ноцтой хурцадмал байдал юм. Ийм болгоомжгүй халдлага нь цөмийн томоохон ослын эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байгаа тул нэн даруй зогсоох ёстой” гэж ОУАЭА-ийн тэргүүн Рафаэль Гросси мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Атомын цахилгаан станц, #Запорожье, #ОРос, #УКраин,