Аппликэйшн хэрэглэгчийн мэдээлэл Хятадын засгийн газрын гарт орж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Бээжинд төвтэй ByteDance компанийн эзэмшдэг “TikTok” барууны хууль тогтоогчдын зүгээс улам бүр шахалтад ороод байгаа. 

Тухайлбал, АНУ-ын муж улсууд тус аппликэйшний хэрэглээг төрийн байгууллагын ажилтнуудын дунд хязгаарлаж эхэлснээс гадна платформыг апп дэлгүүрүүдэд худалдахыг хориглох зэрэг саналыг дэвшүүлээд байна. Төрийн өндөрлөгүүдийн түвшинд Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинд энэ асуудлаар санаа зовж байгаагаа илэрхийлж байв.

Германы аюулгүй байдлын агентлагууд мөн “TikTok”-ийг хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцах эсвэл хэрэглэгчдэд нөлөөлж болзошгүй гэж үздэг тул уг аппыг ашиглахгүй байхыг анхааруулжээ. 

Гэсэн ч зургадугаар сард Европ даяар болох сонгуулийн өмнө улстөрчид богино хэмжээний видео форматыг амжилттай ашиглаж буй жижиг намуудын жишгийг дагаж байна.

Тухайлбал, Ирландын хамгийн залуу Ерөнхий сайд Саймон Харрис гуравдугаар сард “TikTok” хаяг нээжээ. Өдгөө тэрээр 96,000 гаруй дагагчтай бөгөөд 60 секундийн төсвийн хураангуйгаас эхлээд хөлбөмбөг үзэж байхдаа аяга цай хийж байгаа бичлэг хүртэл хуваалцсан байна.

TikTok Taoiseach (Taoiseach гэдэг нь тэргүүн эсвэл удирдагч гэсэн утгатай) гэсэн хочтой болсон Харрис нь тус платформыг дэмждэг Европын улстөрчдийн тэргүүн эгнээнд багтдаг. Тэрээр залуу сонгогчдод хүрэх хэрэгцээг аюулгүй байдлын асуудлаас илүү чухалчилдаг аж.

Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2020 онд “TikTok”-д нэгдсэнээсээ хойш 4.2 сая дагагчтай болжээ.

Германд ахмад улстөрчдийн дунд “TikTok” шинэ хандлага болж, Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах гуравдугаар сард “TikTok” хаяг нээсэн тус улсын анхны сайд болсон юм. 

Тэгвэл өнөөдөр Германы канцлер Олаф Шольц TikTok дээр өөрийн хаягаа нээгээд, X дээр Би бүжиглэхгүй. Амлая гэж жиргэсэн байна.

Шольц, Сангийн сайд, Эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайд Лаутербах зэрэг Германы сайд нар Instagramзэрэг бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг удаан хугацаанд хэрэглэж ирсэн. Гэхдээ зургадугаар сард болох сонгуулиар залуу сонгогчдод хүрч ажиллахыг илүүд үзэж байна.

Өнгөрсөн жил “Reuters” агентлагийн Сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэдэг хүн цөөрсөн бөгөөд 18-24 насны залуусын 20% нь TikTok”-оос мэдээ мэдээлэл авдаг болсон байна.

Эх сурвалж: Reuters

#TikTok, #европ, #улс төр,