Израил болон Хамас бүлэглэл гал зогсоох боломжийн талаар хэлэлцэхээр төлөөлөгчдөө Египет рүү илгээхтэй зэрэгцэн ням гарагт Израилын арми Газын зурвасын өмнөд хэсгээс нэмэлт цэргээ татаж, зөвхөн нэг бригад үлдээж байгаагаа мэдэгдлээ.

Израил он гарснаас хойш нөөцийн цэргүүдээ чөлөөлөхийн тулд Газын зурвас дахь цэргүүдийнхээ тоог цөөлж байгаагаас гадна холбоотон Вашингтоны зүгээс хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах шахалт улам бүр нэмэгдсээр байна.                                           

Цэргийн хэвлэлийн төлөөлөгч цэргээ татах болсон шалтгаан болон тооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бол Батлан хамгаалахын сайд Йоав Галлант цэргүүд Газын зурваст хийх цаашдын ажиллагаанд бэлтгэгдэнэ гэж мэдэгджээ.

Галлантын хэлснээр цэргүүдийн дараагийн ажиллагаа “Рафах бүсэд удахгүй болногэв.

Израил болон Газад хяналт тавьдаг Хамас бүлэглэл аль аль нь Египет рүү төлөөлөгчдөө илгээж байгаагаа баталсан байна.

Хамас дайныг зогсоож, Израилын цэргийг гаргах шаардлага тавьж байгаа бол Израил тус бүлэглэлийг устгах амлалт өгөөд байгаа.

Мөн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг суллаагүй тохиолдолд ямар ч хэлэлцээр хийхгүй, олон улсын дарамт шахалтад автахгүй гэж мэдэгдэж байсан. Түүнчлэн Хамас аливаа гэрээнд оршин суугчдын чөлөөтэй зорчих эрхийг тусгах ёстой гэж үзэж байна.

Аравдугаар сарын 7-нд Хамас 250 гаруй хүнийг барьцаалсан бол одоо Газын зурваст 130 орчим хүн барьцаалагдсан хэвээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Израилыг дэмжигч Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын дэмжлэгийг хөшүүрэг болгон Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулж, гал зогсоохын төлөө ажиллахыг Израилаас анх удаа шаардсан билээ.

Байден мөн Каир хотноо болох шинэ шатны хэлэлцээрийн өмнө Египет, Катарын удирдагчдад гал зогсоож, барьцааны гэрээ байгуулах тал дээр Хамас бүлэглэлд шахалт үзүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израилын арми,