ОЛИМП

“Токио-2020” Олимпын анхны алтан медалийг хятадын тамирчин хүртлээ

БНХАУ-ын тамирчин Ян Цянь “Токио-2020” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд алтан медаль хүртлээ. Ян Цянь 251.8 оноо авч, Олимпын дээд амжилтыг тогтоогоод байна.

Түүнчлэн энэ төрөлд ОХУ-ын тамирчин Анастасия Галашина мөнгөн медаль, Швейцар улсын тамирчин Нина Кристен хүрэл медаль хүртжээ.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) ОХУ-ын албаны хүмүүс болон баг, тамирчдыг дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн, уралдаан, арга хэмжээнд оролцохыг дөрвөн жилээр хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан наадамд Оросын тамирчид улсынхаа нэрийг төлөөлж оролцоогүй юм. Тамирчдын хувьд ОХУ-ын Олимпын хорооны гишүүнээр оролцож байгаа ажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet