Live
БОЛОВСРОЛ

“МУК-иос байгуулсан түр хороо үргэлжлүүлэн тэмцэж, сургуулийнхаа алдагдсан газар дээр хууль зөрчиж барьсан граж, барилгыг буулгуулаарай”

БШУЯ-ны удирдлагууд энэ долоо хоногийн даваа гарагт МУК-ийн төлөөлөлтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон. Уулзалтын үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн багш нарын төлөөлөл хоёр өөр байр суурьтай байсан учир дахиж бүх ажилчдын уулзалт зохион байгуулахаар болсон юм.

May be an image of 1 person and standing

Өнөөдөр хоёр дахь уулзалт болж, БШУЯ болон МУК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, БШУ-ны сайд зарим шийдвэрийг танилцууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд,

  • МУК-ийн статус, үйл ажиллагааг эрх зүйн хувьд тодорхой болгох,
  • Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах,
  • Багш боловсон хүчнийг дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтрах,
  • Хөгжим техник хэрэгслийн шинэчлэл хийх, хөгжим урлагийн стандартад нийцсэн зориулалтын барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх гээд олон заалтууд тусгасан.
May be an image of 1 person and standing

Үүний нэг хэсэг нь кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сард баталсан. Энэ хуульд тусгасан ёсоор Сүхбаатар дүүрэгт Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ёстой. Хууль хэрэгжүүлэх явцад мэдээллийн зөрүүтэй байдал, түүнийг санаатай, санамсаргүй дэвэргэсэн үйлдлүүдийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн учир БШУ-ны сайдаас чиглэл өгч 2021.05.12-ны өдөр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МУК-ийн захирлын үүрэг гүцэтгэгч нарын байгуулсан гэрээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гэхдээ МУК-иос байгуулсан түр хороог үргэлжлүүлж, сургуулийнхаа алдагдсан газар дээр хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан граж, барилгыг буулгах хүртэл хамтран ажиллахыг БШУ-ны сайд уриаллаа.

Тэрбээр “Боловсролын яамны харъяа 620 ерөнхий боловсролын сургууль, 900 гаруй цэцэрлэг, 30 гаруй их дээд сургууль, харъяа зургаан агентлаг байдаг. Эдгээр байгууллага миний хүүхдүүд л гэсэн үг.  Монгол Улсын консерватори ч миний хүүхэд. Тийм учраас энэ хүүхдүүдээ айлын халаасны өрөөнд амьдруулах хүсэл байхгүй. Өнөөдөр Монгол Улсын консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийг ямар хэмжээтэй, ямар зориулалтаар барих байсан бэ гэдгийг ойлгоосой гэж татсан хашааг буулгасан. Цаашдаа хашааг бүрмөсөн буулгаж байгаа. Төсвийн хуулийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн учраас салбар яамнаас энэ алхмуудыг хийсэн.

May be an image of 4 people, people standing, people sitting and indoor

Бидэнд Хятадын элчингийн байрны баруун тал буюу ШУТИС-ийн хичээлийн ашиглалтын хугацаа нь дууссан байрыг нурааж, газар дээр нь барих нэг хувилбар, нөгөөх нь Монгол Улсын Консерваторийн газарт БҮТ-ийг байгуулах зам байсан. Танай дунд сургуулийн барилга бас хугацаа нь дууссан. Хоёулаа төрийн өмчийн газар. Тэгээд бид эхний газар Боловсролын үнэлгээний төвийг барих гэсэн боловч бусдын нэр дээр шилжсэн юм билээ. Тиймээс төрөөс Монгол Улсын Консерваторитой хамтран ажиллах гэрээ хийж, циркийн сургуулийн заал, 640  хүүхдийн сургуулийг барьж өгөх үүрэг хүлээж, 2.5 га газарт ерөнхий төлөвлөгөөг гаргасан. 

May be an image of 2 people, people sitting and indoor

Ийм л тохиролцоонд хүрсэн. Тэгээд тавдугаар сарын 22-нд миний албан өрөөнд Монгол Улсын Консерваторийг хөгжүүлэх төлөвлөгөөг баталсанд талархаж, дурсгалын зүйлийг гардуулсан. Миний сэтгэлийг хөглөсөн. Бид хамтран ажиллах хүрээнд Консерваторийн засаглал, удирдлагыг шинэ шатанд гаргах ямар боломж байгаа талаар ярилцсан. Цаашдаа сургуулийн удирдах зөвлөлд жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг томилъё, хэн нэгэн дурын яамны хүнийг томилох хэрэггүй гэдгийг ойлгосон. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж өгөөч ээ гэж Төрийн албаны зөвлөлд бичгээр хандсан” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet