Дэлхийн усны өдрийн хүрээнд Усны газрын дарга З.Батбаяр болон тус салбарынхан ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулж байна.
Усны сан бүхий газрын онцгой болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн ахуйн бүсэд 46729 нүхэн жорлон байгаагаас 30 хувь нь улаанбаатар хотод байна.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол орны усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, үер уснаас сэргийлэх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөг танилцуулах олон талт хурал хийв.
Хурлаар Усны газрын дарга З.Батбаяр Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд олон талт төлөөллүүдийн өмнө дараах НЭГ жилийн хугацаанд хэрэгжүүлэх амлалт өгөв.
Үүнд:
1. Усны цахим нэгдсэн мэдээллийн системийг хэрэгжүүлж, хэн, хаана, хэзээ, хэрхэн, хэдэн литр ус ашиглаж байгааг тоо мэдээлэл өгдөг болох;
2. Усны нөөцийн нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх;
3. Гадаргын усны хуримтлал бий болгох зорилготой 333 нуур, нэг сум- нэг нуур арга хэмжээг хэрэгжүүлж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #Усны газар, #“Дэлхийн Усны өдөр”,