Хонконгийн шүүх Юэн Лонгийн халдлагыг үйлдсэн долоон хүнд хорих ял өгчээ

2019 онд галт тэрэгний вокзал дээр жагсагчид болон зорчигчдод хүч хэрэглэн дайрсан хэргээр долоон хүнд Хонконгийн шүүх хорих ял оноолоо. Хэрэгтнүүд гурван жил хагасаас, долоон жилийн хорих ялаар шийтгэгджээ.
Юэн Лонг хотод болсон халдлагын хохирогчид болон ойр орчмын хүмүүс гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд бичлэгт цагаан цамцтай хэсэг эрчүүд зорчигчдыг мод, төмөр саваа, бороохойгоор зодож байгааг харуулдаг.
Цагдаа нар хэргийн газарт оройтож очсон, хүчирхийллийг зогсоох талаар хангалттай зүйл хийгээгүй, мөн хэрэгтнүүдтэй тохиролцсон төдийгүй зарим нь тэдэнтэй холбоотой гэж буруутгагдсан ч үүнийгээ няцаасаар байгаа юм.
Ял шийтгүүлсэн хүмүүсийн нэгэнд долоон жилийн хорих ял оноосон нь Дүүргийн шүүхээс оноож болох хамгийн өндөр ял юм. Хэрэгтнүүдийн нэг нь хохирогчдоос уучлалт гуйж, өөрийгөө хүчээр дээрх үйлдлийг хийсэн гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: BBC

Хариулах