Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох зэрэг олон чухал үр дүн хүлээгдэж байгаа тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд оролцогч талууд онцгой ач холбогдол өгч байна.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бловсруулах ажлын хэсгийн ахлагч Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийн танилцуулгыг танилцуулж оролцогч талуудаас ирүүлсэн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтийн саналыг тусгаж салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой тус хэлэлцүүлэгт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөлөл болон хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

#live, #ЦХХХЯ, #Харилцаа холбооны зохицуулах газар,