Гэрэл зургийг MPA.mn

Дорнод аймаг, Матад сум, Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц нь 03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц-/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт түр зогсоосон. 03.19-ний өдрийн 06:45 цагт дахин эхлүүлсэн.  

Мөн Дорнод аймаг, Гурванзагал сум, Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140  км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж  яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан.

Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар  /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олсон.   

#обег, #хоногийн мэдээ,