Дани улс анх удаа эмэгтэйчүүдийг цэрэгт татаж, алба хаах стандарт хугацааг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Ерөнхий сайд Меттер Фредериксен лхагва гарагт шинэчлэлийн талаар танилцуулахдаа засгийн газар “хүйс хоорондын бүрэн эрх тэгш байдлыг” хангахыг хичээж байна гэж мэдэгдсэн байна.

Батлан хамгаалахын сайд Троэлс Лунд Поулсен “Жендерийн эрх тэгш байдлыг хангасан тогтвортой цэрэг татлага нь батлан хамгаалахын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үндэсний дайчилгаа, зэвсэгт хүчин бүрдүүлэх зэрэгт хувь нэмэр оруулах болно гэж мэдэгджээ. 

Тус улсад эмэгтэйчүүдийг сайн дураараа цэргийн алба хаахыг зөвшөөрдөг. Харин 2026 оноос цэргийн албанд татахаар төлөвлөж байгаа нь Европын хувьд шинэ зүйл биш юм. Норвеги, Шведийн эмэгтэйчүүд зэвсэгт хүчинд алба хаах үүрэгтэй байдаг.

Өнгөрсөн онд Данид 4,700 хүн цэргийн алба хаасны 25 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд засгийн газар энэ тоог 5,000-д хүргэх зорилт тавьжээ.

Мөн цэрэг татлагын хугацааг эрэгтэй, эмэгтэй аль алинд нь 4-өөс 11 сар болгон сунгахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн Дани улс НАТО-ийн зардлын зорилтод хүрэхийн тулд ирэх таван жилд батлан хамгаалахын төсвөө бараг 6 тэрбум доллароор нэмэгдүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тус улсын цэргийн зардал ДНБ-ий 1.4%-тай тэнцэж байгаа аж.

“Бид дайныг хүссэндээ зэвсгээ шинэчилж байгаа юм биш. Бид үүнээс зайлсхийхийг хүсэж байгаа учраас дахин зэвсэглэж байна” гэж Ерөнхий сайд Фредериксен мэдэгдэв. 

Данийн Зэвсэгт хүчинд одоогийн байдлаар 20,000 орчим албан хаагч идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаагийн 9,000 орчим нь мэргэжлийн цэрэг байна.

Эх сурвалж: BBC

#Дани улс,