Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный хоригдол солилцоогоор суллагдахад ойрхон байсан боловч Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг суллана гэсэн бодлыг тэвчиж чадаагүй гэж Навальныйн ойрын холбоотон Мария Певчих даваа гарагт мэдэгдэв.
47 настай Навальный хоёрдугаар сарын 16-нд Арктикийн хорих ангид нас барсан. Навалный болон түүний дэмжигчдийг АНУ-ын дэмжлэгтэй хэт даврагчид гэж нэрлэдэг Кремль түүний үхэлд төр оролцсон гэх таамгийг үгүйсгэж байгаа.
Навальныйн авлигатай тэмцэх сангийн удирдах зөвлөлийн дарга Певчих “YouTube”-д хийсэн бичлэгээрээ Навальный болон нэр нь тодорхойгүй АНУ-ын хоёр иргэнийг Германы шоронд хүн амины хэргээр ял эдэлж буй Оросын Аюулгүй байдлын албаны ажилтан Вадим Красиковоор солих тухай яриа хэлэлцээр түүнийг нас барах үед эцсийн шатандаа орсон байсныг мэдэгджээ.
“Алексей Навальный яг одоо, яг өнөөдөр энэ суудалд сууж болох байсан. Энэ бол ямар нэг зүйрлэл дүрслэл биш, ийм зүйл болох байсан. Навалный хэдхэн өдрийн дараа гэхэд гадагшаа гарах ёстой байсан” гэж хэлэв.
Навальныйг солилцох талаар албан ёсны санал тавиагүй ч Орос, АНУ, Германы эртнээс яриа хэлэлцээр хийж байсан болохыг барууны нэг албан тушаалтан баталсан байна.
Харин Оросын талын хоёр эх сурвалж хоригдол солилцох тухай яриа хэлэлцээр хийгдсэн бөгөөд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн байсан гэж “Reuters”-т ярьжээ.
Певчихийн хэлснээр хоригдол солилцох саналыг хоёрдугаар сарын эхээр Путинд тавьсан бол хоёрдугаар сарын 15-ны орой хэлэлцээр эцсийн шатандаа орсон гэсэн мэдээллийг тэрээр хүлээж авсан байна.
Гэсэн ч Путин түүнийг эрх чөлөөтэй болгох санааг тэвчээгүйн улмаас нэг өдрийн дараа Навальныйг хөнөөсөн гэж үзэж байгаа аж.
Навальныйг өөр хоригдлоор солилцох санааг Путинд дэвшүүлсэн хүн бол бизнесмен Роман Абрамович болохыг Певчих хэлэв.
Мөн хэлэлцүүлгийн талаар мэддэг Оросын талын эх сурвалж хэлэлцээрт Абрамович оролцсон гэдгийг баталсан байна. Түүний хэлснээр хоригдол солилцох ажиллагааг хоёрдугаар сарын дундуур хийхээр төлөвлөж байжээ.
Эхэндээ Герман Красиковыг солилцох саналыг эрс эсэргүүцэж байсан ч Навальныйн нэр дурдагдаж эхлэхэд эцэст нь зөвшөөрсөн гэж эх сурвалж хэлэв.
“Германы канцлер Олаф Шольц хоёрдугаар сарын 9-нд Цагаан ордонд яриа хэлэлцээр хийхээр АНУ-д очиход бүх зүйл эцэслэн батлагдсан. Энэ бүхэн хэзээ, хаана болох талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан.”
Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #АНУ, #Герман, #ОРос, #хоригдол солилцоо, #Вадим Красиков, #Мария Певчих,