Японы “SLIM” газардах төхөөрөмж сарны шөнийг тэсэн гарч, ням гарагт дэлхийтэй дахин холбоо тогтоосныг Японы сансрын агентлаг даваа гарагт мэдэгдэв.
Сарыг судлах ухаалаг төхөөрөмж (SLIM) нэгдүгээр сарын 19-нд сарны гадаргуу дээр газардсанаар Япон улс саран дээр төхөөрөмжөө буулгасан тав дахь орон болсон юм.
“SLIM” нь сарны экваторын өмнөд хэсэгт төлөвлөж байсан газраасаа 55 метрийн зайд газардсан ч нарны зайн хавтангууд нь эсрэг зүгт харснаар эрчим хүч хуримтлуулах боломжгүй болж, удирдлагын төв төхөөрөмжийг унтраахад хүрч байв.
Долоо хоног гаруйн дараа нарны гэрлийн чиглэл өөрчлөгдсөний ачаар нарны хавтангууд нь эрчим хүч хуримтлуулж, төхөөрөмжийг асаасан.
Японы Агаарын сансрын агентлаг өмнө нь уг төхөөрөмжийг сарны шөнийг тэсэж гарахад зориулагдаагүй гэж мэдэгдэж байсан ба 14 хоног орчим үргэлжилдэг, -186 хэмийн тэсгим хүйтэн шөнийг даван гарсан нь гайхшируулж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Япон, #SLIM, #саран дээр газардах төхөөрөмж,