Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украин 31,000 цэргээ алдсан болохыг Володимир Зеленьский ням гарагт мэдэгдэв. Гэхдээ тэрээр шархадсан цэргүүдийн тоог нууцалсан байна.
Украины албаныхан амиа алдагсдын тоог олон нийтэд мэдээлдэггүй боловч Оросын талын хэт хөөрөгдсөн таамаглалыг залруулахын тулд амиа алдагсдын тоог зарлахад хүрсэн гэж Зеленьский хэлжээ.
“Энэ дайнд Украины 31 мянган цэрэг амь үрэгдсэн. Путин болон түүний худал хүрээнийхний хэлсэн шиг 300 мянга, 150 мянга ч биш. Гэхдээ эдгээр алдагдал бидний хувьд маш том гарз юм.”
Мөн Украины Орост эзлэгдсэн бүс нутгуудад олон арван мянган энгийн иргэд амиа алдсан гэж хэлсэн ч бодит тоог нь тодорхойгүй хэлээгүй байна.
“Тэдний хэд нь нас барж, хэд нь амиа алдаж, хэд нь алагдаж, хэд нь тамлуулж, хэд нь хүчээр хил давсныг мэдэхгүй.”
Украин цэргийн хохирлоо ховор мэдээлдэг бөгөөд барууны бусад улс орнууд үүнээс хамаагүй олон хүн амь үрэгдсэн эсвэл шархадсан гэж тооцоолж байна.
АНУ-ын албаны хүмүүс наймдугаар сард Украины 70 мянган амь үрэгдсэн, 120 мянга нь шархадсан гэж мэдэгдэж байв.
Харин Оросын хохирлын тухайд Зеленьский 180,000 цэрэг амь үрэгдэж, олон арван мянган цэрэг шархадсан гэж хэлжээ.
Саяхан “BBC Russian”, “Mediazona” нар хамтран дайнд амь үрэгдсэн Оросын 45,000 гаруй цэргийн албан хаагчийн нэрийг тогтоосон байна. Гэхдээ нийт тоо үүнээс хоёр дахин их байх магадлалтай гэж тооцоолсон юм.
Хоёрдугаар сард Их Британийн Батлан хамгаалах яам Оросын 350,000 цэрэг дайн алагдаж, шархадсан гэж тооцоолж байв.
Барууны орнуудын Украинд үзүүлэх тусламжийн тал хувь нь хойшилсноос болж илүү олон хүний амь нас үрэгдэж, газар нутгаа түрэмгийлэгчдэд алдаж байна гэж Украины Батлан хамгаалахын сайд Рустам Умеров мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Володимир Зеленьский, #Украины дайн, #дайны хохирол,