Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Улаанбаатар хотод 200 орчим авто машин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашиглаж байна. Нийт угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна. Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаалгах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай байгаа нь хяналт шалгалтын үр дүнгээр харагдлаа.

ХАЛИА ТОШИН

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа гүйх байгалийн нөхцөл бүрдсэн мэт боловч нөгөө талдаа голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой.                                                                                                                                                                                                                          

Мөн Ногоон нуурыг хатааж, борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэн барилгын компаниуд хөрсний усыг асар ихээр зайлуулж, хөрсний усны түвшинг бууруулах гэснээс хөрсний ус саатан Сэлбэ гол дээр халиа тошин зохиомлоор үүссэн байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нидерландын Вант Улсын Эдийн засаг, уур амьсгалын бодлогын яамны харьяа Аж ахуйн нэгжийн агентлагийн үерийн менежмент хариуцсан мэргэжилтэн Айссэ Вижма, ГУББГ-ын Захиргааны хэлтсийн дарга З.Бямбажав, ерөнхий инженер С.Батсайхан, “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн дарга Б.Ганболд, Хот байгуулалт, Хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Нийслэлийн Замын хөгжлийн газрын арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, Усны газар, Туул голын сав газрын захиргаа албан хаагчид оролцлоо.

#БОАЖЯ, #Усны газар, #Туул голын сав газрын захиргаа, #Усны газрын дарга З.Батбаяр,