Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс хувийн хэрэгцээнд зориулсан машин бэлгэнд авсан тухай албан ёсны “KCNA” агентлаг мягмар гарагт мэдээлжээ. Москва энэ үйлдлээрээ НҮБ-ийн хоригийг зөрчсөн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ким, Путин нар есдүгээр сард уулзаж, Украин дахь Оросын дайн болон Умардын цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтаас улбаалан олон улсын тусгаарлалт гүнзгийрч байгаа энэ үед бүх салбарт хамтын ажиллагаагаа ахиулна гэж амласнаас хойш хоёр улс илүү ойр дотно харилцаатай болсон.

KCNA”-ийн мэдээлснээр Орост үйлдвэрлэсэн машиныг Оросын тал хоёрдугаар сарын 18-нд Кимийн туслахуудад хүлээлгэн өгсөн байна.

 Кимийн дүү Ким Жон Ун Путинд талархал илэрхийлснийг Оросын талд эелдгээр дамжуулсан ба энэ бэлэг нь дээд удирдагчдын хоорондын онцгой дотно харилцааны тод илрэл боллоо гэж KCNA мэдээлэв.

Мэдээнд уг машин болон Оросоос хэрхэн авчирсан талаар нь тодруулаагүй байна. Ким нь автомашин сонирхогч бөгөөд түүнийг хууль бусаар оруулж ирсэн гадаадын тансаг зэрэглэлийн автомашины асар том цуглуулгатай гэж үздэг. 

Есдүгээр сард Ким Оросын алс дорнод дахь сансрын станцад зочлох үеэрээ Путиний Aurus Senat лимузинтэй танилцаж, Оросын удирдагчийн санал болгосноор арын суудалд нь сууж үзэж байв.

Харин Ким тус айлчлалд зориулж Пхеньянаас “Maybach” лимузинээ галт тэргээр авчирсан бөгөөд Оросын алс дорнод руу уг машинаараа очсон байна.

Тэрээр мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор Хойд Солонгос руу экспортлохыг хориглосон тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг хэд хэдэн “Mercedes” лимузин, Rolls-Royce Phantom, Lexus”-ийн “SUV” загварын автомашинуудтай.

Олон улсын хязгаарлалтаас болж улам бүр шахалтад ороод буй хоёр орны худалдаа наймаа Украины дайнаас хойш улам бүр идэвхэжсэн. Барууны орнуудын үзэж буйгаар Хойд Солонгос Украины эсрэг ашиглах боломжтой их буу, пуужин, баллистик пуужин зэргийг Орост нийлүүлж байна. Энэ нь мөн НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл юм.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Ким Жон Ун, #ОРос, #Хойд солонгос,