Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх эрх санал болгосон залилангийн мессэжүүд тус хоолойн баруун хэсэгт гацаад байгаа усан онгоцны компаниудад ирж байна. Грекийн далайн эрсдэлийн удирдлагын MARISKS компанийн анхааруулж буйгаар, Ираны эрх баригчдыг төлөөлсөн гэх этгээдүүд зарим компанид хоолойгоор нэвтрэх зөвшөөрөл олгохын тулд крипто валютаар хураамж төлөхийг шаардсан залилангийн мессэж илгээсэн гэнэ. 

Өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойг гатлахыг оролдоод Ираны талын цохилтод өртсөн усан онгоцнуудын нэг нь ийм төрлийн залилангийн хохирогч болсон байж магадгүй гэж тус компани дурджээ. Энэ асуудлаар Иран одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 

Одоогоор Иран Ормузын хоолойг хаасан, АНУ Тегераны боомтуудыг бүсэлсэн хэвээр байна. Үүсээд буй нөхцөл байдлаас булангийн бүсэд хэдэн зуун усан онгоц, 20,000 орчим далайчин гацаад байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Ормузын хоолой,