Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.23/ эхэллээ. 

·   Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

·   Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

·   “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/

·   “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүн 2025.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/

·   Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·   Бусад

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

17:31, 2026-04-23

ТББХ-ны даргаар Б.Жавхланг, ХХНББХ-ны даргаар П.Ганзоригийг сонголоо

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы өнөөдрийн өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, асуулт хариултыг явуулсан тул (дэлгэрэнгүйг эндээсХүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй 72 санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг ““амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа бүрэн, эргэшгүй алдагдсан, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.  

Мөн төслийн 4 дүгээр зүйлд ““сорьц” гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг;” гэсэн 4.1.17 дахь заалт, ““хүйн эд” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихэстэй залгаа хэсгээс тайран авсан хүйн судсан багцыг;” гэсэн 4.1.18 дахь заалт, ““үндэсний хүлээх жагсаалт” гэж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн жагсаалтыг.” гэсэн 4.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Хүүхдээс ясны хэм, хүйн цус, хүйн эд, захын цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.” гэсэн 8.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “Амьгүй донорт насны хязгаар заахгүй.” гэсэн агуулгатай 10.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Улмаар төслийн 13 дугаар зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага нь эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх био банктай байж болно.”,“Био банкыг эд, эсийг цуглуулах, шинжлэх, өсгөвөрлөх, боловсруулах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр реципиент эмнэлэг болон судалгаа, шинжилгээний байгууллагыг хангах зориулалтаар ашиглана.” гэсэн 13.3, 13.4 дэх хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн төслийн 18 дугаар зүйлд  “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай мэргэжлийн төв байна.” гэсэн агуулгатай 19.1 дэх хэсэг нэмэхээр болов. Улмаар хуралдаан даргалагчаас төслийн 17, 46, 63, 66 дахь зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.  

Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.    

Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул (дэлгэрэнгүйг эндээстөслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахаар болов.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч асуудлыг сайтар нягтлан, ярилцах шаардлагатай тул УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авах хүсэлт гаргав. Иймд Улсын Их Хурлын дарга энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө.  

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулсан.

Уг танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тогтоолд Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнийг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны гишүүнээр батлахыг тусгасан байлаа.

Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан (дэлгэрэнгүй намтарыг эндээс), Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг (дэлгэрэнгүй намтарыг эндээснарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг сонгох, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн  64.9  хувь нь  тус тус дэмжлээ.

Эцэст нь “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

15:06, 2026-04-23

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Намайг шалгах нь зөв, Туулын хурдны замыг шалгах нь зөв, "Бодь"-ийн асуудлыг яагаад шалгахгүй байна аа?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

14:27, 2026-04-23

УИХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан тухай танилцууллаа. Төрийн нууцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа. Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Ажлын хэсэг хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэгийг энгийн ойлгомжтой, салаа утгагүй болгон найруулж, “сорьц, хүйн эд, үндэсний хүлээх жагсаалт” зэрэг зарим нэр томьёоны тайлбар болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлэх зохицуулалт нэмж, эсийн ангиллыг тусад нь зүйл болгож, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банкны тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэн томьёолж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусган, энэ үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо, оролцогч эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн чиг үүрэг, уялдаа холбоог нарийвчлан тодорхойлж, нийт 70 гаруй зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, А.Ганбаатар, Д.Бум-Очир, П.Наранбаяр, О.Саранчулуун нар хуулийн төслийн нэр, амьгүй донорын гэр бүлийн гишүүдээс авах зөвшөөрөл, одоо үйлчилж буй эрх зүйн зохицуулалт, донор хүлээж буй иргэдийн дараалал, хуваарилалт, хүртээмж, шударга байдал, гэнэтийн тохиолдолд зөвшөөрлийг шуурхай авах арга хэмжээ, бурхан болоочийг хүндэтгэх уламжлал, ёс заншилд нийцүүлэх, донор хүүхдийн насны хязгаар, хүүхдээс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгахад түүний өөрийнх нь хүсэл зоригийг хүндэтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцсан байна. Мөн био банкны сургалт, судалгааны чиг үүрэг, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, эмчилгээний төлбөр, донорын тэтгэмж, асаргаа сувилал, амьгүй донорт хандах ёс зүйн хэм хэмжээ, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багийн талаар асуулт асууж, хариулт авчээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, О.Батнайрамдал, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, М.Мандхай, С.Одонтуяа нар асуулт асууж, энэ хуулийн ач холбогдол, эрэлт хэрэгцээ өндөр байгаа гэдгийг онцлон, байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг хуулийн төсөл боловсруулахад сайтар тусгаж ажиллахыг зөвлөж, Малчны тухай хуулиар зохицуулсан тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх асуудал Засгийн газрын журам гараагүйгээс хэрэгжилгүй, хугацаа нь дууссаныг сануулсан юм. Иймд хуулийн дээрх заалтыг нэг жилийн хугацаагаар сунгах санал санаачилгыг гаргаж ажиллахаа тэрбээр илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан байгууллага байгуулах төсөв, санхүүжилт болон эрэлт хэрэгцээнд тохирсон хүчин чадлыг бий болгох тооцоо судалгааны талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хуулиар зохицуулах харилцааны хүрээ ихээхэн өргөн гэдгийг дурдаж, хариуцлагын тухай асуудлыг хөндсөн юм. Эрхтний наймаа цэцэглэж болзошгүйг тэрбээр анхааруулж, энэ асуудал болон аюулгүй байдал, технологийн нууцлал, найдвартай байдлыг хуульчилсан зохицуулалт, түүний үйлчлэлийн талаар асууж, хариулт авсан юм. Мөн тэрбээр, олон нийт, ард иргэдийн үзэл хандлагыг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байгааг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хуулийг хэрэгжүүлэх, хүлээлгийн жагсаалт, дарааллыг шударга, ил тод явуулах, үүнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, хүний хүчин зүйлс орохгүй байх, эд, эрхтнээ арилжаалах зэрэг буруу ойлголт олон нийтийн дунд гарч болзошгүй сөрөг үр дагаварыг хааж, хуульд ийм утга агуулга байхгүй гэдгийг ойлгуулах, хөдөө, орон нутгйин иргэд хэрхэн эмчилгээнд хамрагдаж болох, мөн Монгол Улсад хийж байгаа эмчилгээ үйлчилгээний төрөл, цар хүрээ цаашид хэрхэн өргөжих талаар тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал донор болохоо илэрхийлэх асуудлыг хуульчлахдаа илэрхийллийг өргөжүүлэх боломжийг харгалзан шийдвэрлэх боломжтой байсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа донорын оршуулгын тэтгэмжийг олгох эх үүсвэрийг тодорхой болгох тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, хүний эрхийг хангахтай холбоотойгоор эрх зүйн дүн шинжилгээ хийсэн, эсэх, донорт шийдвэрээ гаргахад ямар мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, түүнд зүй бусаар нөлөөлж, ятгасан эсэхийг хэрхэн шалгаж, илрүүлэх тухай зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар энэ үйл ажиллагааны эрх зүйн орчин хэрхэн боловсронгуй болох, хэрэгжилтийн үйл явцад ямар шинэлэг зохицуулалт сууж буй болон хүний эрх, бага насны донор, хөдөө, орон нутагт хүрэлцэж үйлчлэх хүртээмж, амьгүй донорын урамшууллыг эргэн харах зэрэг асуудлуудыг хөндөж ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөрийг инфляц, вальютын ханштхай уясан нь зөв, эсэх, эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, түүний зардал, санхүүжилтэд нэмэр болох, тэтгэмж тусламж олгох, эсэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг хуульд тусгасан эсэх талаар асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа амьд донороос эрхтэн, эд, эс шилжүүлэх талаар манай улсын эмч, мэргэжилтнүүд тодорхой үр дүнд хүрээд байгааг ярьж, амьгүй донороос шилжүүлэн суулгахад түлхүү анхаарал хандуулж буй дэлхий дахины жишигт нийцэж ажиллахад хэрхэн анхаарах болон хүйн эд, үүдэл эсийг ашиглах харилцааны талаар тодруулж, хууль батлагдсантай холбогдуулан гаргах журмуудыг үзэл баримтлалаас гажуулалгүй сайтар боловсруулж батлах, мөн иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, зөвөөр ойлгуулахад анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй байр суурь илэрхийлж үг хэлэх болон ажлын хэсгээс боловсруулсан 72 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор явуулах санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар хийхээр хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин тавив. Тэрбээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягтай хамтран санаачилж, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль батлагдсанаасаа хойш 30 жил болсныг танилцуулж, энэ хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлт орсон тул эрх зүйн орчныг боловсронгуй зайлшгүй шаардлага бий болсон гэдгийг онцолсон юм. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан шинэчлэхээр зааж, Үндэсний танхимтай, эдийн засгийн салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар тусгасан байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах танхимд нэгдэж, төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж өгнө гэж хууль санаачлагч нар үзжээ. Харин Үндэсний танхим улс төрөөс ангид, хараат бус ажиллах бөгөөд хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд тусгажээ. Хууль батлагдсанаар танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ гэдэг итгэлтэй байгаагаа тэрбээр хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Г.Уянгахишиг С.Эрдэнэбат Б.Заяабал, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар топ аж ахуйн нэгжүүдийг тодруулах шалгаруулалт, Үндэсний танхимын эрх зүйн байдал, удирдлага, зохион байгуулалт, барааны гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулж, хамгаалах, жижиг дунд, бичил бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангах, Үндэсний танхимыг хэрхэн улс төрөөс ангид, хараат бус байлгах, Монголд үйлдвэрлэв зураасан код, шошгын ашиглалтад яаж хяналт тавих, танхимын гишүүнчлэлийн татвар, хураамж, түүний зарцуулалтыг хэрхэн сайжруулах, том компаниудын нөлөөг хэрхэн хязгаарлах зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар үг хэлж, аж ахуйн нэгжүүдийн эрэмбийг хэмжээгээр нь бус олон улсын сайн жишгийг нэвтрүүлсэн байдлаар тогтоодог байх, Төрийн гүйцэтгэх чиг үүргийг хариуцан гүйцэтгэх асуудалд болгоомжтой хандах, салбарын танхимуудыг хүчээр нэгтгэхгүй байх, эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын саналыг авч төсөлд тусгах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бий болох давуу тал, тэдний хамгаалалт, том компаниудын нөлөөллийг хязгаарлах зэрэг зохицуулалтыг нэмж тусгах зэргээр саналаа илэрхийлсэн байна.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.6 хувь буюу цөөнх нь дэмжиж, олонх нь дэмжээгүй байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Ө.Шижир, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Уянга, М.Мандхай, Б.Жаргалан нар асуулт асууж, хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас тодорхой, дэлгэрэнгүй хариулт авлаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

14:03, 2026-04-23

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 1400 гаруй иргэн байна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл"-ийн талаар мэдээлэл өглөө. 

12:57, 2026-04-23

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: "Туулын хурдны зам"-ыг хуулийн байгууллага нь нэн яаралтай шалгаад нэг талдаа гаргачихмаар байгаа юм, тэгээд урагшлах ёстой

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өгч байна. 

12:49, 2026-04-23

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: МҮХАҮТ сүүлийн 36 жил аль нэг намын "карманы" ТББ болчихсон байсан

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. 

12:43, 2026-04-23

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: "Туулын хурдны зам" төсөл дээр мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөөсэй

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц мэдээлэл өглөө. 

#онцолсон, #live, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, #Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, #livetext,