Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдсөн Кэйко Фүжимори энэ удаад ялалт байгуулснаар тус улсын дотоод улс төрийг олон жил талцуулсан хүчирхэг гэр бүлийн нөлөө эргэн сэргэж эхэллээ.
Сонгуулийн саналыг хуудсыг тоолох ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст консерватив үзэлтэй, 51 настай К.Фүжимори зүүний үзэлт өрсөлдөгч Роберто Санчесыг ялжээ. Саналын хуудсын 98.86 хувийг тоолж дууссан байдлаар, К.Фүжимори ялалт байгуулсан нь тодорхой болсон бол түүний өрсөлдөгч Р.Санчес сонгуулийг луйвардсан, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
К.Фүжимори ирэх долоодугаар сарын 28-нд албан тушаалаа хүлээн авч, Перу улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. Тэрбээр үүнээс өмнө 2011, 2016, 2021 онд нэр дэвшсэн ч дандаа саналын тун бага зөрүүгээр ялагдсаар ирсэн билээ.
Түүний аав Альберто Фүжимори 1990-2000 оны хооронд Перуг удирдахдаа улс орны эдийн засгийг тогтворжуулсан гэгддэг ч хүний эрх зөрчсөн, дарангуйлагч байсан гэж шүүмжлүүлдэг. Тэрээр энэ хэргээр 16 жил шороонд сууж байгаад 2024 онд насан эцэслэсэн юм.
Шинэ Ерөнхийлөгч К.Фүжимори сонгуулиар гэмт хэрэг, сүрдүүлгийн эсрэг хатуу тэмцэж, дэг журам тогтоохоо амласан. Мөн тэрбээр эдийн засгаа тогтворжуулж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдсэн байна.
Зэсийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Перу улс сүүлийн 10 жилд найман Ерөнхийлөгч сольсон бөгөөд тэдний нэг нь ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүй. Тиймээс К.Фүжиморийн нам парламентдаа хамгийн олон суудал авсан ч бусад нам хоорондоо хагаралтай хэвээр байгаа тул улсаа удирдахад сорилттой тулгарна гэж шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: Reuters

#Кэйко Фүжимори, #Перугийн Ерөнхийлөгчийн сонгууль,