“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар “Эрдэнэс Монгол” ХХК) болон түүний харьяа хуулийн этгээдүүдийн удирдлагуудын цалингийн талаар олон нийтийн сүлжээнд тархаад буй мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, ташаа мэдээлэл гэж тус компани мэдэгдлээ.

Тус компанийн мэдээлснээр, олон нийтийн сүлжээнд дурдагдсан цалингийн хэмжээ нь компанийн болон харьяа байгууллагуудын өнөөгийн бодит цалин хөлсний мэдээлэлтэй нийцэхгүй бөгөөд төрийн аудитын байгууллагын тайлангийн агуулга, тооцооллыг гуйвуулсан байна.

Мөн бодит бус мэдээлэл түгээх нь байгууллагын нэр хүндээс гадна тэнд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор уг мэдээлэлд ашигласан тооцоолол, аргачлалын талаар эрх бүхий байгууллагууд олон нийтэд шаардлагатай тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь үйл ажиллагаандаа ил тод, нээлттэй байх зарчмыг баримталдаг бөгөөд иргэд үнэн зөв мэдээлэл авах эрхтэйг онцолжээ. Тиймээс аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалж, бодит баримтад тулгуурлан нягталж, хариуцлагатай хандахыг нийтийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийтэд уриалав.