Нийслэлийн төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын төв ордонд 08:00-17:00 цагт болж байна. Сургалтад нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт 79 байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 403 гишүүн оролцож байна.
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Ү.Ганболд, Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Ч.Эрдэнэчимэг нар сургалтыг нээж, үг хэллээ.

Ёс зүйн сургалтаар төрийн албан хаагчийн дараах ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байна.
Сургалтыг Ёс зүйн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хамтран зохион байгуулж байгаа юм.

Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Ч.Эрдэнэчимэг “Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдаж, тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод чадварлаг, ёс зүйтэй төрийн алба, иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлэх талаар тусгасан байдаг. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг 2024-2030 он хүртэл хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 4 зорилго, 12 зорилт, 55 арга хэмжээ хэрэгжиж байна. Монгол Улсын хэмжээнд 4330 төрийн байгууллагад 213,611 төрийн албан хаагч ажилладаг. 2025 оны байдлаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил өмнөх буюу 2024 оноос 21.5 хувиар буурсан үр дүнтэй байна” гэв.
Мөн ёс зүйг дээдэлсэн байгууллагын соёл, орчныг бүрдүүлэхийг уриаллаа.

Ёс зүйн хорооны Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав “Монгол Улсын хэмжээнд 2259 Ёс зүйн дэд хорооны 11861 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод ажилладаг. Ёс зүйд суурилсан бодлогыг бүх шатанд дэмжих нь зүйтэй юм. Ёс зүйтэй төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй, үнэнч, шударга, хариуцлагатай байж чаддаг. Төрийн албан хаагч төрийн албаар дамжуулж нийгэмдээ болон иргэдэд ёс зүйн нөлөөллийг үзүүлдэг” гэлээ.
Ёс зүйн хорооны Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав “Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, хэрэгжилт” сэдвээр,
Ёс зүйн хорооны Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал” болон “Ёс зүйн зөрчлийн нэгдсэн цахим системийн ашиглалтад анхаарах асуудал” сэдвээр,
Ёс зүйн хорооны Ажлын албаны Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат “Ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#Ёс зүйн дэд хороо, #дэд профессор Ч.Эрдэнэчимэг, #Нийслэлийн төрийн байгуулла,