Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлуудыг Истанбул хотод 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“Парламентуудын парламент” нэгдсэн сэдвийн дор хуралдсан энэ Ассамблейд 126 улсын 720 гаруй парламентын гишүүд болон нийт 1500 гаруй албаны хүмүүс оролцсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцов.

Төлөөлөгчид нэгдсэн болон салбар, хороодын хуралдаанд оролцохын сацуу ОУПХ, бусад улсын парламентын удирдлага, гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгонд илгээсэн албан захидлыг мөн энэ үеэр өгөв.

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал хамтран зохион байгуулсан ОУПХ-ны 152 дугаар Ассамблейн хаалтын хурлаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Нуман Куртулмушийн санал болгосон “Хойч үеийнхэнд итгэл төрүүлж, энх тайвныг бататгаж, шударга ёсыг хангах нь” сэдэвт Истанбулын тунхаглалыг төлөөлөгчид санал нэгтэйгээр баталснаар Ассамблейн үйл ажиллагаа өндөрлөсөн.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Турк Улсын Үндэсний Их Хурлын спикер Нуман Куртулмушийн хамт

Энэ удаагийн Ассамблейн хэлэлцэх асуудлын жагсаалтад дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах зорилгоор Катар, Турк, Австрали, Франц, Бразил, Замби, Польш, Португал, Итали улс болон Арабын бүлэг, Латин Америк, Карибын тэнгисийн бүлэг, Африкийн бүлгээс өргөн мэдүүлсэн “Ойрх Дорнод болон бусад бүс нутагт гал зогсоох, энх тайвныг дэмжихийн тулд парламентын хүчин чармайлтыг уялдуулах зайлшгүй шаардлага” гэсэн хэлэлцүүлгийн сэдвийг яаралтай горимоор нэмж оруулсан. Холбогдох тогтоолын төсөл гаргах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авав.

Мөн Ассамблейн үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдсан бөгөөд Румын Улсын нэр дэвшигч Элчин сайд Анда Филип нууц санал хураалтын 72 хувийн саналаар ялалт байгууллаа.

Төлөөлөгчид Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Милтон Дикийн хамт

Ассамблейд оролцсон нийт парламентын гишүүдийн 37 хувь нь эмэгтэйчүүд, 13 хувь нь 40-өөс доош насныхан байсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын 65 дарга, 46 дэд дарга оролцож уулзалт, хэлэлцүүлгүүд хийсэн нь “Ойрх Дорнод болон олон улсад дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнүүд хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байгаа үед энхийн яриа хэлэлцээнд оруулах парламентын дипломат харилцааны хувь нэмэр улам бүр нэмэгдэж байгааг харууллаа” гэж оролцогчид дүгнэжээ Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#ОУПХ-ны 152 дугаар Ассамблей,