“ChatGPT”-ийн алдар нэрийн ачаар өнгөрсөн жил олонд танигдсан “OpenAI” компани дүрс бичлэг бүтээгч “Sora” программыг пүрэв гарагт олон нийтэд танилцууллаа.

“Sora” нь тус компанийн текст командыг зураг болгон хувиргадаг хиймэл оюун ухааны хэрэгсэл болох “DALL-E”-тэй адилхан зарчимтай. Хэрэглэгч хүссэн дүрслэлээ текстээр бичихэд “Sora” өндөр нарийвчлалтай дүрс бичлэг болгон хувиргах юм. “Sora” мөн хөдөлгөөнгүй зургаас санаа авч дүрс бичлэг үүсгэхээс гадна бэлэн болсон дүрс бичлэгийг баяжуулж эсвэл дутуу кадрыг нөхөх чадвартай байна.

Одоогоор хэрэглэгчид “Sora”-г ашиглан нэг минутаас ихгүй урттай дүрс бичлэг үүсгэх боломжтой.

Уг программын бүтээлч боломжууд нь хувь хэрэглэгчид болон бизнесийн байгууллагуудын хиймэл оюун ухааны хэрэглээг шинэ түвшинд авчрах боловч дэлхий даяар улс төрийн томоохон сонгуулиуд ойртож байгаа энэ үед хуурамч мэдээллийн талаар ноцтой асуудал үүсгэх нь тодорхой юм. “Clarity” фирмийн мэдээлснээр хиймэл оюунаар үүсгэгдсэн “deepfake” буюу хуурамч материалуудын тоо 900% өссөн байна.

Тэгвэл “OpenAI” компани “Sora”-ийн бүтээсэн дүрс бичлэгийг таних систем бүтээж, мөн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентыг тодорхойлоход туслах зарим мета өгөгдлийг эцсийн бүтээгдэхүүндээ оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв

Эх сурвалж: CNBC

#онцолсон, #Chatgpt, #OpenAi, #дүрс бичлэг, #хиймэл оюун ухаан, #Sora,