Орос дайны өмнөх нөөцтэйгөө тэнцэхүйц буюу 3,000 гаруй танкаа Украинд алдсан ч хангалттай тооны чанар муутай, хуучны хуягт машинтай гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) мэдэгдэв.

Судалгааны төвийн тооцоолсноор 2022 оны хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойш Украин мөн их хэмжээний хохирол амссан ч барууны зэр зэвсгийн тусламж нөөцөө барихын зэрэгцээ чанарыг нь сайжруулах боломжийг олгосон гэжээ.

Батлан хамгаалахын шинжээчдийн судалгааны гол хэрэглүүр болох “IISS”-ийн жил бүр гаргадаг “Цэргийн баланс” үнэлгээнд дурдсанаар зөвхөн өнгөрсөн жил 1,120 танкаа алдсан ч Орос улс Украиныхаас хоёр дахин их нөөцтэй хэвээр байна.

Орос улс их хэмжээний алдагдлынхаа хажуугаар өнгөрсөн жил 1,000-1,500 гаруй танкийг ашиглалтад оруулжээ.

Гэхдээ эдгээрээс хамгийн ихдээ 200 нь шинээр бүтээгдсэн танк бол дийлэнх нь шинэчлэгдсэн хуучин загварууд болохыг тус хүрээлэнгийн цэргийн чадавхыг хариуцсан ахлах ажилтан Хенри Бойд хэлэв.

“Москва олон мянган хуучин танкнуудыг агуулахаасаа эргэн татах замаар чанарыг тоо хэмжээгээр сольж чадсан” гэж тайланд өгүүлжээ.

Эдгээр хуучин танкны нөөц нь шинэ тоног төхөөрөмж үйлдвэрлэх чадвараас үл хамааран дахин гурван жилийн турш их хэмжээний хохирлыг нөхөх боломжийг Москвад олгоно гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #танк, #танкны нөөц, #Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн,