07.10: 1783 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
ЭМЯ, ХӨСҮТ-ийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 10,000 гаруй сорьцод шинжилгээ хийхэд 1783 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1030 нь Улаанбаатарт бол орон нутагт 748, эмнэлгээс шалтгаалах халдвар тохиолдол тав бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 136,053 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 3397 хүн эдгэрч, эмнэлгээс гарч эдгэрсэн хүний нийт тоо 99,910 болов.

Харин өнгөрөгч хоногт 13 иргэн нас барж, нийт нас баралт 673 боллоо.
- 22 настай нэг хүн
- 50-60 насны нэг хүн
- 60-69 насны 2 хүн
- 70-79 насны 5 хүн
- 80 настай 2 ковидын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Хариулах