Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний Украинд гал зогсоох саналыг АНУ няцаасан гэж Оросын гурван эх сурвалж мэдээлжээ.

Оросын эх сурвалжийн хэлснээр 2023 оны сүүл, 2024 оны эхээр Путин гал зогсоох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа Вашингтонд зуучлагчаар, тэр дундаа Москвагийн Ойрх Дорнод дахь Арабын холбоотнууд болон бусад орнуудаар дамжуулан, мөн олон нийтэд нээлттэйгээр илэрхийлсэн байна.

Путин одоогийн фронтын шугамын дагуу мөргөлдөөнийг зогсоож, Оросын хяналтад байгаа Украины аль ч газар нутгийг буцааж өгөхгүй байх саналыг тавьжээ.

Энэ талаар мэддэг Оросын эх сурвалжийн мэдээлснээр Америкчууд Украины оролцоогүйгээр гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжгүй гэж зуучлагчаар дамжуулан Москвад мэдэгдсэн тул хэлэлцээр бүтэлгүйтсэн гэв.

Харин Вашингтон дахь албаны хүн “Reuters”-т ярихдаа, Оросын зүгээс албан ёсны шугамаар яриа хэлэлцээрийн санал тавиагүй гэдгийг тэмдэглээд, Вашингтон Украины араар ямар нэгэн хэлэлцээрт оролцохгүй гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн гэж хэлжээ.

Орос дахь эх сурвалжуудын хэлснээр зуучлагч хоорондын албан бус яриа хэлэлцээр 2023 оны сүүлээр Туркт болсон байна.

Зуучлагчид Путиний саналыг Вашингтонд дамжуулж, тэнд Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Тагнуулын төв газрын дарга Билл Бернс, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зэрэг АНУ-ын дээд албан тушаалтнууд саналын талаар хэлэлцсэн байна.

Салливан Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковтой ярилцаж, дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой байсан ч нэгдүгээр сард Салливан Ушаковт Вашингтон Украингүйгээр гал зогсоох тухай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэн аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #ОРос, #гал зогсоох хэлэлцээр,