Live
БОЛОВСРОЛ

МУК-ийн захирал асан, Ардын багш М.Цэрэндорж: БҮТ-ийг багахан хэсэгт барина гэсэн ойлголтоор гэрээг хийсэн. Гэвч…

Монгол Улсын Консерватори буюу Хөгжим бүжгийн коллеж 80 жилийн түүнтэй улсдаа ганц урлагийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль. Сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гараад 20 орчим жил болсон. Иймд 2013 онд өргөтгөлийн шинэ байр барьж ашиглаж байгаа ч стандарт хангаагүйн улмаас өнөөдөр хойшоо суулт өгч цуураад байгаа.

Тэгвэл МУК-ийн ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 6-7 давхар барилга барьж, баруун бөөрөнд нь сургуулийн өргөтгөл барих асуудал яригдаж эхэлсэн нь нийт багш, ажилтнуудын бухимдлыг төрүүлээд байна. Үүнтэй холбогдуулан МУК-ийн захирал асан, Ардын багш М.Цэрэндорж мэдээлэл өгөв. Тэрбээр сургууль өргөтгөх, цаашлаад цогцолбор барих гэрээнд анх гарын үсэг зурсан байдаг. Харамсалтай нь яагаад байгуулсан гэрээнээс нь зөрүүтэй ажил хийгдэж байгааг одоогийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүүгээс мөн лавлаж, хариулт авсан.

МУК-ийн захирал асан, Ардын багш М.Цэрэндорж.

МУК-ийн захирал асан, Ардын багш М.Цэрэндоржийн хувьд “БҮТ-ийг багахан хэсэгт барина гэсэн ойлголтоор гэрээг хийсэн. Гэтэл өнөөдөр БҮТ нь гол барилга болчихсон ЕБС маань дагалдах барилга болчихсон байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.

МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү.

Газрын маргаан шийдэгдээгүй хэвээр байгаа тул багш, ажилтнууд суулт зарлав

Ийнхүү газрын маргаан доривтой шийдэгдэхгүй байгаа учир тус сургуулийн багш, ажилтнууд суулт зарлаад байна. Мөн багш нарын зүгээс БШУЯ-нд өнөөдөр албан бичиг хүргүүлэхээ мэдэгдлээ.

МУК-ийн багш нар яагаад БҮТ-г бариулахгүй гэж тэмцэж байгаагаа дараах үндэслэлээр тайлбарласн байгаа.

1. Cургуулийн газар нутаг болоод сурагчдын ирээдүйтэй хамаатай дээрх асуудлын талаар багш, ажилчдад нэгдсэн мэдээлэл хүргэсэн гэж хэлж байгаа ч маш тодорхойгүй байдлаар мэдээлсэн.

2. Газрын асуудал багш нарт хамаагүй, мэдээд ч хэрэггүй гэсэн байр сууринаас захиргаа хандсан.

3. Асуудлыг тодорхой болгох, танилцах зорилготой zoom хурлыг бүх багш нарт нээлттэй тавь гэж удаа дараа захиргаанд мэдэгдсэн ч тавихгүй байгаа.

4. Газар дээр барилга барих гэж байгаа асуудлыг удирдах зөвлөлийн бүх гишүүдэд танилцуулалгүйгээр зарим гишүүдтэй үгсэн сургуулийн ирээдүйн асуудлыг захирлын үүрэг гүйцэтгэгч дангаар шийдсэн.

5. Багш нарын хурлаар буюу нийт багш нарын 50-иас дээш хувийн ирцтэйгээр санал авсны үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүдийг дэмжих болон цуцлах ёстой байдаг байхад хөл хориогоор далимдуулан багш нарт мэдэгдэлгүйгээр төгсөгчийн төлөөллийг сольсон. Мөн яамнаас хамаарах гишүүд солигдсон тухайд багш нарт мэдээлэл өгөөгүй.

6. Циркийн сургуулийн багш нартай тусад нь тохиролцон шийдвэрт хүрсэн. Үүгээрээ багш нарыг хооронд нь хагаралдуулах ажлыг удирдлага хийсэн.

7 сэтгэгдэл

  1. маа

    2021-07-08

    зөв дэмжиж бна сургууль газраа авах ёстой аливаа нэгэн байгууллагын хамт олон болон хуулиас гадуур байж бгүй төрийн газар биш энэ бол сургуулийн эзэмшил газар тийм учраас багш нар маань өөрийн эзэмшилдээ эзэн үүрэгтэй дуугарах эрхтэй шүү энэ бол цэвэр далдуур хийсэн хуйвалдаан бна сайхан цаг ирэх байхаа амжилт

  2. мааа

    2021-07-08

    өмчлөгч тал нь сургууль сургууль бол хамт олон

  3. Үнэн үг

    2021-07-10

    УЗ-ийг анх Эрдэнэбат захирлын үед ч багш нарын саналаар томьлож байгаагүй тийм байтал багш нараас саналаар буулгах ёстой гэж битгий худлаа ярьцгаа.
    Тэгээд ч энэ газартаа ч биш нээх сургуульдаа хайртайдаа ч биш ардаа нэг хатан зөгийтэй энэ захирал захиргааг унагах гэсэн хэдхэн судал горилогчдын массыг хамруулж ажлыг унагаж хар PR цацсан увайгүй бүлэглэлийн өш хонзонгийн арга заль юм.Өвлөөс хойш элдэв арга мэх заль хэрэглэж сургуулийн нэрийг гутаан унагаж байхад үүнд хууртагдан тархигүй мэт удирдуулж байгаа бусад багш төгсөгчид харамсалтай байна.Нүгэл нь нүдээрээ гарцгаанаа.Та нарын бузар санаа хэзээ ч бүтэхгүй тэгж ч сургуулиа та нарйн гарт үрэн таран хийлгүүлэхгүй шүү!!!

  4. .

    2021-07-10

    Одоогийн удирдлагаа элдэв шалтаг олж унагачаад өөрсдөө эзэн нь сууж хувьчлан төлбөртэй болгох гэсэн атгаг санаа өвөрлөөд улангассан цөөвөр чононууд шиг үхэлдэж байна даа.

  5. Бодит байдал

    2021-07-10

    Шинэчлэл шинэ бүтээн байгуулалтыг дэмжинэ.Хэт зөөлөн захирлынхаа толгой дээр сандайлсан уьд нь харин ч удирдлага юу хийж бүтээдэг нь тодорхойгүй байсан энэ үеийн захиргаа бүх ажил нь тод багш нараа сонсдог болохоор хэт даврагчид олширч гэж дүгнэгдэж байна даа хөөрхий.

  6. Зочин

    2021-07-11

    Пүрэвхүү гэж хувийн сонирхолтой хүнийг яагаад захирлаар тавчихсан юм бэ. Наадах чинь юм долоочихсон. Тодорхой ш дээ.

  7. Pingback: Монгол улсын консерваторийн багш, ажилчид 8 дахь өдрөө суулт зарлаж байна – NEWSWIRE

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet