Парламентын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Пакистаны шүүх ерөнхий сайд асан Имран Ханд төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял оноожээ.

Тусгай шүүх Ханыг Вашингтон дахь Пакистаны элчин сайдын Исламабад дахь засгийн газарт илгээсэн нууц мэдээний агуулгыг олон нийтэд ил болгосон гэм буруутайд тооцсон болохыг түүний Пакистаны Техрик-и-Инсаф (PTI) нам мэдэгдэв. Уг хэрэгт холбогдсон Гадаад хэргийн сайд асан Шах Мехмуд Куреши мөн 10 жилийн ял сонсжээ.

Энэхүү хорих ял нь сүүлийн саруудад Ханд оногдуулсан хоёр дахь ял бөгөөд PTIүүнийг ирэх долоо хоногт болох парламентын сонгуулийн өмнө түүнийг олны хараанаас хол байлгах арга гэж үзэж байна.  

Мөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээ мэдэгджээ. Ханы өмгөөлөгч Наим Панжута Бид энэ хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж X платформоор мэдэгдсэн байна. 

Хааны туслах Зулфикар Бухаригийн хэлснээр хуулийн багт түүнийг өмгөөлөх эсвэл гэрчээс мэдүүлэг авах боломж олгоогүй бөгөөд шүүх ажиллагаа шоронд явагдсан гэв. Бухари энэ ялыг Ханы дэмжлэгийг сулруулах гэсэн оролдлого гэж нэрлэжээ. Одоо хүмүүс гарч ирж, илүү олноороо түүнийг дэмжих өгөх болно.

Ханы өөр нэг өмгөөлөгч Али Зафар шүүх хурал болон ялын нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал "100%" гэж үзэж байна.

Хан үүний өмнө авлигын хэргээр гурван жилийн хорих ял авсан ба энэ нь түүнийг ирэх долоо хоногийн сонгуульд оролцох боломжгүй болгосон юм. 

Шинжээчид Ханы улс төрийн гол өрсөлдөгч болох гурван удаагийн Ерөнхий сайд Наваз Шарифын намыг сонгуулиар дараагийн засгийн газрыг байгуулах нам гэж үзэж байна. Гэсэн ч санал хураалтын өмнөхөн Ханд ял оногдуулах нь сонгуулийн итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлнэ гэж шинжээч Мажар Аббас хэлэв.

Ханыг 2022 онд болсон итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар эрх мэдлээс нь огцруулснаас хойш түүнийг олон арван хэргээр шалгаж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард Ханыг анх баривчлах үед түүнийг дэмжигчид үймээн самуун дэгдээж, цэргийн байгууламжууд, тэр дундаа өндөр тушаалын генералын гэр рүү дайрч байв. 

Тэрээр хоёрдугаар сарын 8-нд болох сонгуульд дэмжигчдээ өөрийнх нь дэмжиж буй нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалжээ.

Эх сурвалж: Reuters

#Имран Хан, #Пакистан, #төрийн нууц задруулсан хэрэг,