ТОКИО-2020: Монголын баг тамирчдын өмсөх хувцас

“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцас Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн юм. Үндэсний брэнд өнгө төрхийг үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, тус хувцасыг урласан юм.
ЁСЛОЛЫН СПОРТ ХОСЛОЛ ҮНДСЭН МАТЕРИАЛ: 80% нелон, 20% ликра
Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтаар 1мм цоолборуудтай.

ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр.
ЛОГО: Резинен логоны наалтыг ОУ-н олимпын стандартын дагуу 30см2 дотор
ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-н олимпын стандартын дагуу 30см2 дотор багтааж хийсэн.
ӨНГӨНИЙ УУСГАЛТ: даавуун хэвлэлийн машинаар хийж халуун прессээр буулгасан
ПҮҮЗ: КВТ6215 төрлийн меш материалаар хослолын өнгөтэй ижил цагаан өнгөөр хийсэн. Nike стандартын ултай тул хөлд эвтэйхэн, маш хөнгөн
ОЙМС: 100% хөвөн даавуун материалаар богино түрүүтэй нэхсэн.
ӨДӨР ТУТМЫН СПОРТ ХОСЛОЛ ҮНДСЭН МАТЕРИАЛ: 80% нелон, 20% ликра
Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтын 1мм цоолборуудтай.

ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр.
ЛОГО: Резинен логоны наалтыг олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.

ДАЛБАА: Хатгамалтаар олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
МАЛГАЙ: Их биеийг цагаан өнгийн хөвөн даавуун материалаар, арын хэсэг торон материалаар хийгдсэн. “Mongolia” хатгамал хөх өнгөтэй.

ОЙМС: 100% хөвөн даавуун материалаар нэхэв.
ПОЛО БОЛОН ШОРТНЫ ХОСЛОЛПОЛО ЦАМЦ: 91% хөвөн даавуу, 9% полиэстр
ЛОГО: Резинен логоны наалтыг олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
ДАЛБАА: Хатгамалтаар олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.

ШОРТ: 80% нейлон, 20% ликра материалын хольцтой. Цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэсэн.
ГАР, БИЕИЙН АЛЧУУР: 140 x 70см ба 85 x 50см хэмжээтэй цагаан өнгийн, ус шингээлт сайтай, хамгамал болон эмжээртэй.


САЛХИНЫ ХАМГААЛАЛТТАЙ ЦАМЦҮНДСЭН МАТЕРИАЛ: Полиэстр, микрофайбер материалаар өнгө будуулж захиалгаар хийлгэсэн. Салхинаас хамгаалах зориулалттай, нимгэн материалтай.
ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр. ЛОГО: Резинен логоны наалтыг олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-н олимпын стандартын дагуу 30см2 дотор багтаасан.
МАЛГАЙ: Үндсэн их биеийг цагаан өнгийн полиэстр материалаар, арын хэсгийг торон материалаар хийсэн. Улаан болон хөх өнгийн эмжээртэй.

“ТОКИО-2020” ОЛИМПОД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД ОРОЛЦОГЧИЙН МАНДАТ БОЛОН ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ НЬ ГАРДУУЛАВ
Токио хотноо энэ сарын 23-наас ирэх наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.
Уг үйл ажиллагаанд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц,Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатар нар оролцож, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, хөнгөн атлетикийн баг тамирчдад амжилт хүслээ.
“Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцас Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн юм. Үндэсний брэнд өнгө төрхийг үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, тус хувцасыг урласан юм.
Энэ удаагийн олимпод манай баг тамирчид спортын 10 төрөлд буюу шинээр 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис, жүдо багийн төрөлд эрхээ авч өнөөдрийн байдлаар нийт 44 тамирчин оролцохоор болоод байна.





Wow
2021-07-07
Woooow ldaaaaa
Гоё
2021-07-07
Хувцас шиг хувцас бн