Хэрэв Украины сэргээн босголтод Оросын хөрөнгийг ашиглаж, улмаар Москва хариу арга хэмжээ авбал барууны орнууд дор хаяж 288 тэрбум долларын эд хөрөнгө, хөрөнгө оруулалтаа алдах эрсдэлтэй байгааг Оросын төрийн мэдээллийн “РИА” агентлаг ням гарагт мэдээлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ илгээсний дараа АНУ болон түүний холбоотнууд Оросын төв банк болон Сангийн яамтай гүйлгээ хийхийг хориглож, барууны орнууд дахь Оросын 300 орчим тэрбум долларын хөрөнгийг царцаасан.
Сүүлийн саруудад АНУ, Их Британийн албаны хүмүүс Украины сэргээн босголтод ашиглах зорилгоор Бельги болон Европын бусад хотуудад хөдөлгөөнгүй байгаа Оросын хөрөнгийг хураах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
“Их долоо”-ийн бүлгийн удирдагчид хоёрдугаар сарын сүүлчээр буюу Москва Украинд халдсаны хоёр жилийн ойн үеэр уулзах бөгөөд энэ үеэр уг асуудлаар тохиролцоонд хүрэх төлөвтэй байна.
Мөн саяхан Москва Вашингтоныг Оросын хөрөнгийн ихэнх хэсэг хадгалагдаж байгаа Европын орнуудыг үүнтэй төстэй арга хэмжээнд нэгдэхийг хүчилж байна гэж буруутгаад, ийм алхмын хариуд АНУ, Европ болон бусад орнуудын хөрөнгийг хураахаа Кремль анхааруулсан билээ.
Тэгвэл Европын холбоо, “Их долоо”-ийн орнууд, Австрали, Швейцарын Оросын эдийн засагт оруулсан шууд хөрөнгө оруулалт 2022 оны эцсийн байдлаар нийт 288 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсныг “РИА” агентлагийн мэдээлэв.
Мэдээнд өгүүлснээр ЕХ-ны орнууд Орост нийт 223.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд үүний 98.3 тэрбумыг Кипр, 50.1 тэрбумыг Нидерланд, 17.3 тэрбумыг Герман эзэлж байна. Мөн Оросын эдийн засагт хамгийн их хөрөнгө оруулсан Европын орнуудын тоонд 16.6 болон 12.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаар Франц, Итали улс удаалжээ.
Харин “Их долоо”-ийн бүлгээс Их Британи хамгийн том хөрөнгө оруулагчаар тодорсон байна. 2021 оны сүүлээр Орос дахь Британийн хөрөнгийн хэмжээ 18.9 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Түүнчлэн 2022 оны сүүлчийн байдлаар АНУ Орост 9.6 тэрбумын хөрөнгө эзэмшиж байсан бол Япон 4.6 тэрбум, Канад 2.9 тэрбум долларын хөрөнгөтэй байсан байна.
Оросын эсрэг арга хэмжээнд нэгдсэн Швейцар, Норвегийн хөрөнгө 2022 оны эцсээр тус бүр 28.5 тэрбум доллар болон 139 сая доллароор хэмжигдэж байсан бол өнгөрсөн оны сүүлээр Австрали улс Орост 683 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины сэргээн босголт, #барууны хөрөнгө, #Оросын царцаасан хөрөнгө,