Хойд Солонгост өсвөр насны хоёр хүү К-драм үзсэнийхээ төлөө олон нийтийн өмнө зогсоод 12 жил хүнд хөдөлмөр хийх ял сонсож буй ховор бичлэгийг “BBC Korea” ил болгожээ.
2022 онд бичигдсэн уг бичлэгт гадаа цэнгэлдэх хүрээлэнд 16 настай хоёр хүү олон зуун оюутны өмнө гавтай зогсох бөгөөд дүрэмт хувцастай офицерууд тэднийг “алдаагаа гүнээ эргэцүүлээгүй” гэж зэмлэж байгаа нь харагдаж байна.
Умардад Өмнөд Солонгос контент, телевизийн үзвэрүүдийг үзэх хориотой. Гэсэн ч зарим нь К-драм үзэхийн тулд хатуу шийтгэл хүлээхэд ч бэлэн байдаг байна.
Эрх баригчид тус улсын амьдралыг харуулсан гэрэл зураг, бичлэг болон бусад нотлох баримтыг гадаад ертөнцөд дамжуулахыг хориглодог тул ийм бичлэг ховор байдаг.
Энэхүү бичлэгийг Умардаас дүрвэсэн хүмүүстэй ажилладаг Өмнөд ба Хойд Хөгжлийн судалгааны хүрээлэн “ВВС”-д дамжуулжээ.
Бичлэгт өрнөж буй үйл явдлын ард өгүүлэгч төрийн суртал ухуулгыг давтах бөгөөд тэрээр “Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн соёл өсвөр насныханд хүртэл тархсан. Тэд дөнгөж 16 настай, гэхдээ тэд өөрсдийн ирээдүйг сүйрүүлсэн” гэж хэлэх сонсогдох болно.
Уг бичлэгийг Хойд Солонгосын эрх баригчид үзэл суртлын боловсрол олгох, иргэдэд “завхарсан бичлэг” үзэхгүй байхыг сануулах зорилгоор анх олон нийтэд тараасан байна.
Өмнө нь ийм байдлаар хууль зөрчсөн насанд хүрээгүйчүүдийг залуучуудын хөдөлмөрийн лагерь руу илгээдэг байсан ба ихэвчлэн таван жилээс бага хугацаагаар шийтгэдэг байв.
Харин 2020 онд Пхеньян Өмнөд Солонгосын үзвэр үйлчилгээг үзсэн эсвэл түгээсэн тохиолдолд цаазаар авах ял оноох тухай хуулийг баталсан.
Нэг дүрвэгчийн хэлснээр тэрээр Өмнөдийн дууг сонсож, киног нь найзуудтайгаа хуваалцсан хэрэгт буруутгагдсан 22 настай залууг цаазаар авч буйг нүдээр харсан байна.
“Sand”-ийн гүйцэтгэх захирал Чой Кён Хуйн хэлснээр Пхеньян К-драм болон К-поп урсгалыг дэлгэрүүлэх нь үзэл сурталд аюултай гэж үздэг.
“Өмнөд Солонгосын нийгмийг биширч эхэлбэл энэ нь удахгүй тогтолцоог сулруулахад хүргэж болзошгүй. Энэ нь Хойд Солонгосчуудыг Кимийн гэр бүлийг хүндэтгэхийг шаарддаг цул үзэл суртлын эсрэг юм” гэж тэрээр хэлэв.
Хойд Солонгосчууд 2000-аад онд буюу Өмнөд Солонгос Умардад эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг ямар ч болзолгүйгээр үзүүлж байсан “нарны бодлого”-ын жилүүдэд Өмнөдийн соёлын амтыг мэдэрч эхэлсэн.
Гэсэн ч тусламж нь Хойд Солонгосын жирийн иргэдэд хүрэхгүй байгаа, мөн Пхеньяны зан төлөвт ямар ч эерэг өөрчлөлт гараагүй гэж үзсэн тул Сөүл 2010 онд тус бодлогоо дуусгавар болгосон юм.
Гэвч Өмнөд Солонгосын контентууд Хятадаар дамжин Хойд Солонгост хүрсээр байна.
“Хэрэв та Америк драм үзэж байгаад баригдвал хахууль өгөөд мултарч болно, харин К-драм үзсэн бол буудуулна. Хойд Солонгосын ард түмний хувьд солонгос олон ангит кино бол хэцүү бодит байдлаа мартахад тусалдаг ‘хар тамхи’ юм” гэж Хойд Солонгосын дүрвэгч “BBC Korea”-д ярьжээ.
“Хойд Солонгост бидэнд Өмнөд Солонгос манайхаас хамаагүй дор нөхцөлд амьдардаг гэж заадаг. Гэхдээ Өмнөд Солонгосын олон ангит кинонуудыг үзэхэд огт өөр ертөнц гардаг. Хойд Солонгосын эрх баригчид үүнээс л болгоомжилдог байх” гэж 20-иод настай өөр нэг дүрвэгч хэлсэн байна.
Эх сурвалж: BBC

#Хойд солонгос, #өсвөр насны хүүхдүүд, #К-драм, #Өмнөд Солонгос үзвэр,