Оросын Бүгд найрамдах Башкортостан улсын захирагч бүс нутагт гарсан жагсагчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөнд гадаадад амьдардаг салан тусгаарлагчдыг буруутгав.
Лхагва гарагт башкир үндэстний хэл соёлыг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Фаиль Алсыновыг шоронд хорьсны дараа гарсан эмх замбараагүй байдлыг эрх баригчид олон нийтийг хамарсан үймээн самуун, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын эсрэг хүчирхийлэл гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Жагсаалыг хүчээр тараах үеэр цагдаа нар жагсагчдыг зодож, нулимс асгаруулагч хий ашигласны улмаас 40 орчим хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Башкортостаны тэргүүн Радий Хабиров хэвлэлд өгсөн ярилцлагадаа Алсынов болон түүний холбоотнуудыг байгаль орчны идэвхтэн, эх орончдын дүрд хувиран салан тусгаарлах үзлийг дэвэргэж байна гэж буруутгажээ.
“Зарим нь гадаадад байгаа, урвагч хэсэг бүлэг хүмүүс Башкортостаныг Оросоос тусгаарлахыг уриалж байна. Тэд энд партизаны дайн хийхийг уриалж байна” гэж Хабиров ярьсан байна.
Хабиров Литва руу дүрвэн, тэнд амьдарч байгаа нэг хүнийг оролцуулаад хоёр идэвхтнийг жагсаалын ард байж магадгүй гэж мэдэгдээд, тэднийг гэмт хэрэгт холбогдож байсныг дурджээ. Мөн Оросын эрх баригчид тэднийг хэт даврагч гэж тодорхойлсон болохыг тэмдэглэсэн байна.
“Байгаль орчны төлөөх идэвхтэн, эх оронч хүний баг зүүж болно, гэхдээ бодит байдал дээр нөхцөл байдал огт тийм биш.”
Алсыновыг яллагдагчаар татахад өөрийн биеэр шахалт үзүүлж байсан Хабиров “Бүгд найрамдах улсын тэргүүний хувьд би бүгд найрамдах улсаа хамгаалах болно” гэж цааш нь мэдэгджээ.
Шүүх 37 настай Алсыновт цагаач ажилчдын эсрэг үндэс угсаагаар ялгаварласан үг хэлж, үндэстэн ястны хооронд үзэн ядалтыг өдөөсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Алсынов буруутгалыг үгүйсгэж, түүний үгийг эх башкир хэлнээс орос хэл рүү буруу орчуулсан гэж мэдэгдээд байгаа.
Түүнчлэн лхагва гарагт Башкортостаны нийслэл Уфа хотын шүүх эсэргүүцлийн жагсаалын үеэр хууль зөрчсөн гэх үндэслэлээр зургаан жагсагчийг 10-13 хоног баривчлан хорих шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Башкортостан, #Фаиль Алсынов, #Радий Хабиров, #башкир үндэстэн,