Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2024.01.16/ 19.55 цагт дахин хуралдаж “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг хуралдаан даргалагч танилцуулав.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

#ТББХ, #УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, #“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн,