Мягмар гарагт Японы хойд хэсэгт орших Хоккайдо арлын Шинэ Читосэ нисэх онгоцны буудалд “Korean Air Lines” болон “Cathay Pacific Airways” компанийн хоёр онгоц далавчаараа шүргэлцсэн осол гарсныг “Korean Air”-ийн албаны хүн мэдэгдэв.
Онгоцны зорчигчид бэртэж гэмтээгүй байна.
“Korean Air”-ийн мэдээлснээр тус компанийн онгоцонд багийн 13 гишүүнээс гадна 276 зорчигч байсан бол “Cathay Pacific”-ийн онгоцонд зорчигчид суугаагүй байсан гэж Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.
“Korean Air” компанийн онгоцыг хөөрөхөөс өмнө хойш чирж байсан машин цасан дээр гулсаж, онгоцны зүүн далавч “Cathay Pacific”-ийн онгоцны сүүл хэсгийн далавчийг шүргэжээ.
Анхны дүгнэлтээр онгоцыг цас их орсон үед чирсэн нь осол гарахад нөлөөлсөн байна.
Тус бүсэд их хэмжээний цас орж, нислэгүүд саатаж, цуцлагдаж байгаа ба нисэх онгоцны буудал өөрийн цахим хуудсандаа нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг нийтэлжээ.
Энэ нь Японы нисэх онгоцны буудалд сүүлийн хоёр долоо хоногт гарсан хоёр дахь осол юм. Нэгдүгээр сарын 2-нд Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй Ханеда нисэх онгоцны буудалд “Japan Airlines” компанийн онгоц эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, хүний амь эрсэдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Korean air, #Япон, #Хоккайдо, #Cathay Pacific, #Шинэ Читосэ нисэх онгоцны буудал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557