Мягмар гарагт болсон Украины нисгэгчгүй онгоцны халдлагад Оросын өмнөд хэсгийн Воронеж хотын хэд хэдэн барилга өртөж, нэг хүүхэд шархадсаны дараа хотын захирагч онц байдал зарлажээ.

Нисгэгчгүй онгоцны үлдэгдлээс болж жижиг хэмжээний гал гарч, цонхнууд хагарсны дараа дор хаяж нэг орон сууцны барилгын оршин суугчдыг ойролцоох сургууль руу нүүлгэн шилжүүлсэн гэж хотын дарга Вадим Кстенин “Telegram”-аар мэдэгдэв.

Мөн өөр бусад барилгуудад цонх хагарсан бөгөөд “Хотод онц байдал тогтоосон нь тэдгээрийг солих арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломжийг олгоно” гэж тэрээр хэлжээ.

Нисгэгчгүй онгоцны сэг орон сууцны барилга дээр унасны улмаас нэг хүүхэд бэртсэн болохыг бүс нутгийн амбан захирагч Александр Гусев өөрийн “Telegram” сувгаар мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яам “Telegram” хуудсандаа мэдээлснээр нэг шөнийн дотор Украинтай хиллэдэг Воронеж мужид таван нисгэгчгүй онгоцыг устгаж, гурван онгоцыг идэвхгүй болгосон байна. Воронеж хот нь тус мужийн засаг захиргааны төв юм.

Мөн ойролцоох Белгород мужид дөрвөн нисгэгчгүй онгоцыг идэвхгүй болгосон талаар тус яам мэдэгджээ.

Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ч Киев сүүлийн саруудад агаарын довтолгоогоо эрчимжүүлж, Москвагийн дайны хүчин чармайлтыг сулруулахын тулд Оросын цэргийн дэд бүтцэд цохилт өгч байгаа.

Украины хилээс 250 километрийн зайд оршдог, нэг сая гаруй хүн амтай Воронеж хотын ойролцоо Оросын агаарын бааз байрладаг бөгөөд тэнд “Сухой Су-34” бөмбөгдөгч онгоцнууд хадгалагддаг болохыг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Агаарын баазын ойролцоо дор хаяж 15 дэлбэрэлтийн чимээ сонсогдож, зарим нисгэгчгүй онгоцны хог хаягдал орон сууцны байшин дээр унасан талаар Оросын “Shot” мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #нисгэгчгүй онгоцны халдлага, #Воронеж хот,