Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны үнэт зүйл, нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны шинэ тогтолцооны онцлогийг таниулах зорилгоор энэ сарын 10,11-ний өдрүүдэд “Монгол Улсын Үндсэн хууль” цахим хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад заалаа.
Цахим хичээлд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, 23 дугаар сургууль, 61 дүгээр сургууль, 141 дүгээр сургууль, 148 дугаар сургууль, 149 дүгээр сургууль, “Шинэ Санаа Иннова” сургууль, “Наран” сургууль, Монгол-Хятадын “Найрамдал” сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9-12 дугаар ангийн 270 гаруй сурагч оролцов.
Нийт найман удаагийн цахим хичээлийг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд нэг удаагийн хичээл 60 минутын хугацаанд үргэлжилсэн. “Монгол Улсын Үндсэн хууль” сэдэвт цахим хичээлийн агуулгыг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн гарын авлагын хүрээнд боловсруулж, “Үндсэн хууль гэж юу вэ?”, “Яагаад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулдаг вэ?” зэрэг асуултын хүрээнд сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцооны аргад тулгуурлан Үндсэн хуулийн ач холбогдлын талаар ойлголт, мэдээлэл өглөө.
Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. Анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан бол түүнээс хойш 1992 онд дөрөв дэх Үндсэн хууль буюу ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж хэрэгжүүлсэн билээ.

#УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, #“Монгол Улсын Үндсэн хууль” цахим хичээл,